ТАНИЛЦ: Ц.Анандбазар, Х.Болорчулуун тэргүүтэй чуулганы ирц нь 50 хувьд ч хүрээгүй гишүүд
Монгол Улсын их хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны 10-р сарын /2021.10.01-10.29/ ирцийн мэдээ гарчээ.
Харин чуулганы хуралдааныг олон удаа тасалсан гишүүдийн тоонд Ц.Анандбазар, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд багтжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд бараг үзэгдэггүй ч хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байнга байдаг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын тухайд 10 удаагийн хуралдааны 6-д нь оролцоогүй байна. Тэрээр гадаадад, чөлөөтэй, тасалсан гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй нь ирцийн мэдээнээс харагдаж байв.
Ирц нь 50 хувьдаа хүрээгүй гишүүд:
- Ц.Анандбазар
- Х.Болорчулуун
- С.Ганбаатар
- Л.Оюун-Эрдэнэ
- Д.Сарангэрэл
- Д.Цогтбаатар
Чуулганы ирц хангалтгүй байгаа гишүүдийн хуралд оролцоогүй шалтгааныг дурьдвал тасалсан, эмнэлэгийн чөлөөтэй, орон нутаг болон гадаад томилолттой гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гишүүн 9 удаа чөлөө авчээ. Д.Сарангэрэл гишүүний тухайд эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэхээр явсан тул ийнхүү чуулганы хуралдаанаас чөлөө авсан аж.