Шинээр 875 хүн халдвар авсан нь РCR шинжилгээгээр батлагдаж, есөн иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 875 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 372,387 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 563 нь Улаанбаатар хотод,
- 312 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны есөн хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,786 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,029 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 4,493
- Хүндэвтэр – 4,739
- Хүнд – 1,264
- Маш хүнд -231 хүн байна.