С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно

2021-11-12, 09:52 Цаг үе 355 1
С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээдэг болно

Хууль зүйн байнгын хороо болон Инноваци, цахим бодлогын байнгын хороо хамтарч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр хэлэлцэнэ. Тус хуулиудын онцлох заалтуудын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Хүний хувийн мэдээлэлд ямар мэдээлэл орж байгаа вэ. Мөн ямар мэдээлэл нууц, хаалттай байх вэ. Одоо бол төр, хувийн хэвшил гэлтгүй бүх мэдээллийг авч байна шүү дээ?

-Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хийсэн. Хуулийн төсөл УИХ-аар эцэслэн батлагдаагүй, хэлэлцүүлгийн шатанд явж байгаа гэдгийг онцлон сануулахыг хүсч байна.

Энэ удаагийн хуулийн төсөлд хүний хувийн мэдээллийг хүний эмзэг мэдээлэл болон тухайн хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг хамруулан ойлгох талаар тодорхой зохицуулсан. Түүнчлэн төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага ямар тохиолдолд хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах талаар тодорхой тусгасан. Мэдээж нэгэнт цуглуулсан мэдээллийг задруулсан бол түүний талаар гомдол гаргах, шийдвэрлүүлэх асуудлыг ч тодорхой тусгасан.

-Хувийн мэдээллийг байгууллагууд зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг хэрхэн таслан зогсоох вэ?

-Би дээр дурдсанчлан төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх, гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор л мэдээллийг цуглуулна. Бусад тохиолдолд хориглоно гэж ойлгож болно.

Хуулийн төслийн бас нэг шинэлэг зохицуулалт бол хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг ашиглаж байгаа асуудлыг зөвхөн эрх бүхий байгууллага ашиглах зохицуулалт юм. Тодруулбал, хувийн байгууллагууд, тухайлбал дэлгүүрүүд гишүүнчлэл олгохдоо хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг ашиглаж байна. Энэ нь нэг талдаа үйлчилгээг хурдан шуурхай болгож байгаа сайн талтай хэдий ч нөгөө талдаа хурууны хээгээ өгч байгаа эзэндээ эрсдэлийг бий болгож байдаг. Шуудхан хэлбэл, аливаа гэмт хэрэг гарахад хамгийн түрүүн хэргийн газарт хурууны хээний ул мөрийг бэхжүүлэн авдаг. Хэдийгээр аж ахуйн нэгжүүд хүний биеийн давхцахгүй өгөгдлийг сайн хамгаалдаг ч гэсэн миний саяны хэлсэн эрсдэл байгаа юм. Хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан ийм том эрсдэл бий болж болзошгүй тул үүнийг л хаахыг зорьж байна.

-Хүний хувийн мэдээллийг авсан байгууллагууд хэрхэн яаж хадгалж, хамгаалах вэ?

-Мэдээлэл хариуцагч нь цуглуулсан мэдээллийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тодорхой зохицуулсан. Тухайлбал, байгууллага бүр цуглуулсан мэдээллийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгайлсан журам баталж мөрдүүлэх, хүний мэдээлэл алдагдсан бол ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө батлах, мэдээллийнхээ нууцлалын талаар байнга үнэлгээ хийлгэж байх зэргийг дурдаж болох юм.

-Бусдын дуу, дүрсний бичлэгийг задруулсан, сүрдүүлсэн этгээдэд оноох шийтгэлийг хэрхэн зохицуулсан бол?

-Хуулийн төсөлд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем буюу бидний ярьдгаар камерыг хаана байршуулах, хэрхэн ашиглах талаар тодорхой тусгасан. Тухайлбал, дүрс бичлэгт мэдээллийн эзнээс бусад хүний мэдээлэл байгаа тохиолдолд дүрс бичлэгийг хуулбарлан өгөхийг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууцны камерыг тухайн байрны харуултай ярьж байгаад авдаг, үүгээрээ бусдыг дарамталдаг тохиолдол гарсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.

Дашрамд дурдахад, манай улс 1996 оноос эхлэн үүрэн холбоо буюу гар утсыг хэрэглэж эхэлсэн бөгөөд техник технологийн энэ хурдацтай хөгжилтэй уялдан ухаалаг утасгүй иргэн гэж байхгүй болсон. Гар утсаараа бичлэг бичдэг, бусдыг шантаажилдаг гэсэн асуудал гарсаар байна. Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Гүйцэтгэх ажлын тухай хуулийг баталсан бөгөөд техник, технологийн хөгжилтэй уялдуулан шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

-Хуулийн 10.1.3-т генетик мэдээллийг цуглуулах заалт туссан байсан. Энэ ямар учиртай вэ. Иргэний удмын мэдээллийг юунд ашиглах юм бэ?

-Төслийн 10 дугаар зүйлээр биометрик болон генетик мэдээлэл цуглуулах, боловсруулах эрх нь ямар байгууллагад байх, хэрхэн ашиглах талаар заасан. Таны асуусанчлан хэрэг хянан шийдвэрлэдэг байгууллага л хүний биометрик болон генетик мэдээллийг авахаар төсөлд тусгасан байгаа. Тухайлбал, шүүхийн шинжилгээний байгууллага шинжилгээний объектыг хуульд заасны дагуу авах гэх мэтийг дурдаж болох юм.

-Аливаа мэдээллийг нууцлахдаа ямар мэдээллийг нууцалж болохыг нарийн тодорхойлж, үн-дэслэлийг тайлбарласан болов уу?

-Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөс гадна Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төсөлд мэдээллийг нууцлах асуудлыг тодорхой зохицуулсан. Сүүлийн үед байгууллагууд албаны нууц гэсэн дардас даран нууцлах шаардлагагүй асуудлыг ч нууцалдаг болсон тухай шүүмжлэл гарсаар байна. Энэ шүүмжлэл ч зөв юм. Тэгэхээр Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд 67 төрлийн мэдээллийг мэдээлэл хариуцагч ил тод нээлттэй байлгахаар тусгасан. Энэ мэдээллийг нууцлахыг хориглосон. Ганц жишээ дурдахад эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс төрийн мөнгөөр хүүхдээ гадаадын өндөр хөгжилтэй оронд сургаад үүнийг нууцалдаг гэх мэт шүүмжлэл нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл хуулийн төслөөр энэ асуудлыг нээлттэй, ил тод байхаар заасан гэх мэт.

-Мэдээлэл авах эрхийг ямар тохиолдолд хязгаарлах вэ?

-Мэдээлэл хариуцагч нь хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож байгаа.

Мэдээж хүний хувийн мэдээлэлтэй холбоотой, эсхүл хэрэг хянан шийдвэрлэж байгаа зэрэг хуулиар тухайн мэдээллийг өгөхийг хориглосон зохицуулалттай бол мэдээллийг өгөх боломжгүй юм.

-Хязгаарлалттай мэдээлэлд ямар мэдээлэл орох вэ?

-Хуулийн төсөлд зааснаар гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл, нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй мэдээллийг хязгаарлалттай мэдээлэлд хамруулахаар тусгасан.

-Цахим орчинд бусдын мэдээллийг хууль бусаар олж аваад дарамталдаг айлган сүрдүүлдэг байдал газар аваад байна. Энэ талаар тодруулбал?

-Ер нь бусдын мэдээллийг хууль бусаар цуглуулдаг түүгээрээ шантааж хийдэг дарамталдаг зэрэг асуудал нь хууль бус төдийгүй үүнтэй төрийн бодлогоор хатуу тэмцэх ёстой. Энэ ч үүднээс хариуцлага нь гарцаагүй байх төдийгүй оногдуулах ялын бодлого чанга байх нь зүйн хэрэг. Ийм учраас эдгээр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүгийн хууль дахь ялын бодлогын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан ярилцахаар Байнгын хорооны хуралдаанаас шийдвэрлэсэн.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419