Монгол зөвлөхүүд болон ХААН Банкны хамтарсан зөвлөх үйлчилгээ дэлхийгээс алтан медаль авчээ

Монгол зөвлөхүүд болон ХААН Банкны хамтарсан зөвлөх үйлчилгээ дэлхийгээс алтан медаль авчээ

Тамирчинд дасгалжуулагч, уран бүтээлчдэд продюсер байдагтай адил захирал хүнд көүч, компанид зөвлөх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа асар их мэдээллийн урсгалтай, төслүүд илүү хурд шаардсан, технологиуд улам ухаалаг болж буй ертөнцөд зөвлөх үйлчилгээний ач холбогдол ихсэж байгаа.

Монголын жижиг дунд бизнесүүд сайн хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг санхүүжилттэй холбож тайлбарладаг ч бизнесийн төрөл бүрийн функциуд зөв ажиллахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллээр жижиг компаниуд ангасан байдаг.

Тэгвэл өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Монголын бизнесийн ертөнцөд үүнийг баталсан нэгэн чухал үйл явдал болсон. Энэ өдөр монгол зөвлөхүүдийн хамтарч хэрэгжүүлсэн зөвлөх үйлчилгээний төсөл олон улсаас алтан медаль авчээ. Медалийн эзэд нь Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, ХААН Банк болон тус банкны харилцагч “Сайн интернэшнл” ХХК болжээ.

Гэхдээ энэ шагналын утга учрыг тайлбарлахын тулд дээрх байгууллагууд юугаараа хамтраад ийм амжилт олсон, зөвлөх үйлчилгээ үүнд ямар нөлөөтэй байсан талаар ярих хэрэгтэй.

*** Монголд хамгийн өрсөлдөөнтэй зах зээлийн нэг бол технологийн бүтээгдэхүүнүүд. Уг зах зээлд 1998 онд хөл тавьсан “Сайн интернэшнл” компани Apple, Samsung, HP, Huawei, Realme зэрэг брэндийн албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг ихэвчлэн B2B буюу байгууллагын зах зээлд борлуулдаг. Гэхдээ аваргуудын дунд тэсэж үлдэхийн тулд стратегийн хувьд өрсөлдөх чадвартай байх ёстой. Тэгвэл ийм хүчийг Сайн интернэшнл ххк нь олон жилийн тогтвортой үйл ажиллагаа болон  зөвлөх үйлчилгээний ачаар олж авч, сүүлийн жилүүдэд  байнгын  тогтвортой 20-30 хувиар өсч байна.

“Жижиг компанийг эзэн нь, дунд компанийг менежмент нь, том компанийг соёл нь авч явдаг” гэж ярьдаг. Эдүгээ 400 давсан ажилтантай “Сайн интернэшнл” ХХК нь энэ чиглэлд Монголдоо том компанид тооцогдох бөгөөд зөвлөх үйлчилгээний ачаар стратегиа улам чамбайруулж, соёл, үнэт зүйлсэд тулгуурласан компани болон хөгжиж байна. “Манай компанийн соёлын амин сүнс бол шударга, зарчимч байх” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Амгалантуяа ярив.  Хамт олон дундаасаа харилцагчийн үйлчилгээний хэсэгт олон жил ажилласан хүмүүсийн нэг болохын хувьд тэрээр хэрэглэгчид, түншүүд, ажилтнуудынхаа өмнө өгсөн амлалтандаа үргэлж хүрдэг байх нь алсдаа хэчнээн их үнэ цэн бүтээдгийг маш сайн мэднэ. “Шударга, үнэнч байх нь заримдаа өртөгтэй ч энэ бол компани он удаан оршин тогтнох суурь юм” тэр онцлов. “Сайн интернэшнл” компанийн энэ соёл менежментийн хэлбэрээ олж, компанийг өсөлтөд хүргэхэд ХААН Банктай холбогдсон олон жилийн харилцаа нь эерэгээр нөлөөлжээ. ХААН Банк сүүлийн 15 жилийн турш жижиг, дунд бизнесүүдэд зээл олгохдоо зөвхөн санхүүжилтээр биш, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, сургалтаар тухайн бизнесийг дэмжих бодлого барьж иржээ.

Үүнээс сүүлийн дөрвөн жилд менежментийн зөвлөх үйлчилгээнд онцгой ач холбогдол өгч, “Жижиг, дунд бизнесийг дэмжих төв”-өөрөө дамжуулан бизнесүүдэд байнга тулгамддаг асуудлууд дээр зөвлөгөө, заавар өгдөг болжээ. Ингэхдээ гадна, дотны 30 орчим зөвлөхтэй хамтарч стратеги, менежмент, маркетинг, санхүү, хүний нөөц, процесс гэсэн зургаан чиглэлд зөвлөх үйлчилгээ хүргэж байна. “Монголын номер нэг банкны хувьд бага хүүтэй зээл өгчихөөд хараад сууна гэдэг хангалтгүй. Тиймээс зээлээ дагасан зөвлөгөө, сургалт байх ёстой гэж үзсэн” хэмээн ХААН Банкны Жижиг, дунд бизнесийг дэмжих төвийн менежер М.Билгүүн ярилаа. Энэхүү бодлогынхоо үр дүнг баталж, саяхан олон улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс “ЖДБ-ийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар шалгарчээ.

Зөвлөх үйлчилгээний кластер

ХААН Банк нь захирлууд болон менежерүүдэд зориулсан, компанид зориулсан гэх мэтээр зөвлөх үйлчилгээний багцуудыг боловсруулж, цуврал хичээл хэлбэрээр компаниудыг хөгжүүлж байна. Жишээ нь, тухайн компанийн стратеги, маркетинг, хүний нөөц, санхүү, процесс гэсэн таван функцын асуудалтай байгаа хэсгийг сонгоод Оношлох-Төлөвлөх-Гүйцэтгэх-Хянах гэсэн дарааллаар менежментийн зөвлөгөө өгдөг 20 цуврал хичээл бүхий модулийг олон улсын “Содура” хэмээх зөвлөх компанитай хамтран боловсруулжээ. Мөн Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ)  хэмээх харьцангуй залуу байгууллагын гишүүн экспертүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн нь бизнесийн орчинд маш чухал хоршил үүсгэв.

ММЗИ нь 2011 онд байгуулагдсан төрийн бус байгууллага. Тавин улсад гишүүнчлэлтэй Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтүүдийн зөвлөл (ICMCI) хэмээх байгууллага нь зөвлөх үйлчилгээний салбартаа спортоор бол Олон улсын олимпын хороотой адил. ММЗИ 2020 онд энэ байгууллагад элсэж, эдүгээ олон улсад зөвлөх эрхтэй, СМС цолтой 11 монгол зөвлөхийг эгнээндээ нэгтгэжээ.

Монголын менежментийн зөвлөхүүдийн институт Монголын жижиг, дунд компаниудад зориулсан хамтын зөвлөх үйлчилгээний “5Х” хэмээх загварыг боловсруулан хоёр компани дээр хэрэгжүүлсний нэг нь “Сайн интернэшнл”-ийн төсөл болж, “Константинус” нэртэй олон улсын шагнал авч, тэргүүн байр эзэлсэн нь энэ юм. 5Х загвар нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн менежментийн үйл ажиллагааг 5 дахин бага цагт, 5 дахин бага зардлаар сайжруулж, 5 дахин их үнэ цэнийг бий болгох зорилготой.

ХААН Банкны эртний харилцагч “Сайн интернэшнл” ХХК-д тус банкнаас зөвлөх үйлчилгээ авах санал ирүүлэхэд нь зөвшөөрснөөр үндсэн 8 зөвлөх, нийт 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг 2019 оноос уг төслийг эхлүүлсэн байна. Тэд стратеги, маркетинг, санхүү, хүний нөөц, процесс гэсэн чиглэлээр үйлчлүүлэгч компанийн багтай хамтран асуудлыг оношлох, оношлогоонд тулгуурлан төлөвлөх, гүйцэтгэх, хянах гэсэн үе шатаар ажиллажээ.

“Зөвлөхүүдтэй маш нягт хамтран ажиллаж, өгсөн зөвлөгөө мэдээллийг яв цав биелүүлж байсан нь уг төсөл шилдэг болох нэг том хүчин зүйл байсан” гэж ХААН Банкны Жижиг, дунд бизнесийг дэмжих төвийн менежер М.Билгүүн тайлбарлав. Харин “Сайн интернэшнл” компанийн Гүйцэтгэх захирал Б.Амгалантуяа “Бид ажлаа тарчихаад л орой нь сургалтандаа суудаг байсан” гэж хэллээ.

“Константинус” олон улсын шагналыг ICMCI  байгууллагаас менежментийн зөвлөх үйлчилгээ, мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч төслүүдэд олгодог бөгөөд эдүгээ 10 жил болж байгаа шагнал аж. 

2021 онд алтан медаль авсан Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, ХААН Банкны хамтарсан баг нь үйлчлүүлэгч “Сайн интернэшнл” ХХК-ийн ерөнхий гүйцэтгэлийг сайжруулаад зогсохгүй мөн байгууллагын хэмжээнд менежментийн шинэ хэв маягийг бий болгосон юм. Энэ нь зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж, өрсөлдөөнийг ялах чадвартай алсын хараат, ирээдүйд чиглэсэн компанийг гаргаж ирсэн гэж Константинус шагналын өргөмжлөлд дурджээ. Харин мөнгөн медалийг Канадын “ClearThink ™ Group” болон Ирландын “Xcentuate” төслүүд авчээ.

“Монголоос анх удаа тус шалгаруулалтад төсөл илгээгээд шууд алтан медаль авсандаа үнэхээр итгэж чадаагүй” хэмээн Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн Гүйцэтгэх захирал, энэ төслийн ерөнхий чиглүүлэгч А.Алтантуяа баяртай мэдээгээ хуваалцахдаа ярилаа.

“Сайн интернэшнл” ХХК-д “Стратеги төлөвлөлтийн чадавхийг бий болгох нь: Шилдгийг “Сайн интернэшнл-д” нэртэй энэхүү хамтын зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлснээр дараах амжилтад хүрчээ:

  • Богино хугацаанд орлого, ашгийг өсгөн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлсэн.
  • Өдөр тутмын үйл ажиллагаанаас алс ирээдүйг харсан удирдлагын арга барил руу богино хугацаанд шилжиж чадсан.
  • Стратегийн хэрэгжилтийг удирдлагын шат дамжлага бүрээр ажилтан бүрийн ажилтай холбох механизмыг бий болгосон.
  • Өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхдээ байгууллагын соёлыг өөрчлөх, зах зээлийн хангагдаагүй хэрэгцээг хангах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний эргэлтийг түргэсгэх, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажилд хандах хандлагыг сайжруулах, анхан, дунд, дээд шатны удирдлагын удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх зэрэг олон сайжруулалтуудыг хоёр жилийн дотор хурдтай хийж шинэ бизнесүүдийг эхлүүлсэн.
  • Гүйцэтгэлийг бүхэлд нь сайжруулаад зогсохгүй байгууллагын хэмжээнд менежментийн шинэ хэв маягийг бий болгосноор зах зээлийн боломжийг бүрэн ашиглаж, өрсөлдөөнд ялагдашгүй, ирээдүйд чиглэсэн компанийг бий болгосон.

“Цаашдаа бид Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтраад Монголын жижиг, дунд бизнест зориулсан зөвлөх үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой байгаа” гэж А.Алтантуяа ярив. ICMCI байгууллагаас 2019 онд хийсэн судалгаагаагаар Монголын зөвлөх үйлчилгээний зах зээлийг дор хаяж 2 сая ам.доллар гэж үзсэн. Гэхдээ үүнээс ч илүү тоо байх ёстой гэдэгт зөвлөхүүд итгэлтэй байна.

Г.Даваадорж. Business.mn

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419