Сүүлийн 24 цагийн хугацаанд 1021 иргэн коронавирусийн халдвар авчээ. Үүнээс Улаанбаатар хотод 672, орон нутагт 349 тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 371,512 болж нэмэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,777 хүн эндээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 4849
- Хүндэвтэр – 4910
- Хүнд – 1298
- Маш хүнд -253 хүн байна.