Ц.Элбэгдорж яагаад “нуугдаад” байна вэ?!

2021-11-11, 10:26 Улс төр 1,019 2
Ц.Элбэгдорж яагаад “нуугдаад” байна вэ?!

АН нэгдсэн үү? Өнгөрсөн баасан гаригт болсон Онц их хурал нь чухам ямар үр дүнтэй дууссан бэ? Тэр хурлаас хойшхи үйл явдлууд ийм олон асуултын тэмдгийг махийлгаж байна. Онц их хурлын үр дүн олон хүнд маш ойлгомжгүй байгаа бололтой. Мань мэт байтугай АН-ын дийлэнх гишүүд нь ч юу болоод өнгөрснийг ойлгохгүй байна.

Учир юу гэвэл, Тал талд явж байсан хэд хэдэн фракц “Монгол бахархлын өдөр”-өөр Онц их хурлын тайзан дээр хамт гарч ирсэн. АН-ын эв нэгдэл гэдгийг тэгж тодруулсан. Гэвч тэр нь харагдах байдал бөгөөд цаадах агуулга нь өөр ажээ. Өөрөөр хэлбэл, АН-ынхны нэгдэх хүсэл дээр “хэн нэгэн” тун чадмаг тоглосон болж таарлаа. АН-ынхан өөрсдөө ингэж дүгнэж эхэлснийг энд тодруулъя.

Шуудхан хэлэхэд, эв нэгдэл ярьсан АН-ын Онц их хурлын ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байжээ. Онц их хурлын сценари, сүүлд нь өрнөж буй үйл явдлуудаас тэр байсныг харж болно. Ер нь бол АН-д ингэж тоглох улстөрч Ц.Элбэгдоржоос өөр байхгүй.

 

Нэгдүгээрт, АН-ын Онц их хуралд бүгд оролцсонгүй. Ялангуяа хууль ёсны тамга атгаж буй М.Тулгат буюу С.Эрдэнийн тал очоогүй. Онц их хурал гэж цуглагсдын 50-иас илүү хувийн даацтай С.Эрдэнэ нар байгаагүй нь Онц их хурал хууль ёсны ач холбогдолгүй гэсэн үг.

 

Хоёрдугаарт, Онц их хурлын төгсгөлд Д.Дорлигжавын үгийг сонсох О.Цогтгэрэл АН-ын дарга хэмээж, генсекээр нь Ц.Элбэгдоржийн үгийг сонсдог Лу.Гантөмөр томилогдсон. Энэ нь онц ач холбогдол өгч, өөрөө биечлэн очсон экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өрсөн нүүдэл гэдгийг тодруулна.

 

Гуравдугаарт, Онц их хурлаас хойш АН-ынхныг хөдөлгөж эхэлсэн Лу.Гантөмөрийн “Нэг ардчилал” фракц 2009 онд үүссэн. Тэр үед тус фракцийг Ц.Элбэгдоржийн дэмжиж, Ерөнхийлөгч болсныхоо дараа “клуб” тодотголтойгоор байгуулсан. Энэ талаар АН-ынхан бүгд ярьдаг. Хэвлэлүүд ч олон жил бичиж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буугаад намдаа орж, дээшлэх шат нь энэ фракц байна гэдэг нь аль эрт зарлагдчихсан. Яг л тэр замаар одоо явж эхэллээ.

 

Дөрөвдүгээрт, Лу.Гантөмөр 2017 оны эхээр болсон АН-ын даргын сонгуульд өрсөлдөхийнхөө өмнө фракцаа татан буулгаж байгаагаа мэдэгдсэн. Тэр цагаас хойш өөрөө ч улс төрд гарч ирээгүй, тиймээс “Нэг ардчилал”-ын талаар дахин хөндөгдөөгүй. Гэхдээ улс төрийн намуудын фракц гэдэг “...Татан буулгалаа” гээд алга болчихдог эд биш. Харин замын дундаас хэн нь ч, хэд нь ч урваж болдог тийм л бүтэц шүү дээ. Тэр утгаараа “Нэг ардчилал”-ынхан фракц хэвээрээ байгаа гэдгийг өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд нотолж байна. Лу.Гантөмөр генсек болчихоод хамгийн түрүүнд З.Нарантуяа, Х.Тэмүүжинийг, тэгээд талуудын төлөөлөл болгож М.Тулгат, Ө.Шижир, П.Гантулга нарыг багтаа урьж байна.

 

Энд бас анхаарал татах явдлууд бий.

Онц их хурлын “шийдвэр”-ийг шүүх хүлээж авах боломжгүй гэдгийг экс Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөө ч тэр хурал дээр “...АН-ын дарга хэн байхыг шүүх шийдэхгүй” гэж хэлсэн. С.Эрдэнэд байгаа тамгагүйгээр Дээд шүүхэд материал бүрдүүлж өгнө гэдэг цүнхээл рүү чулуу шидэж тоглохтой л адил. Үүнтэй хамааруулаад хэлэхэд, төдийгөөс өдийг хүртэл, сүүлийн жилүүдэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дөрөө харшуулж ирсэн С.Эрдэнэ яагаад гэнэт Онц их хурлаас нь татгалзсан бэ гэдэг сонирхолтой л юм. С.Эрдэнэ эсэргүүцэж байгаа мэт гүрийх нь энэ тоглолтын бас нэг үзэгдэл үү. Тэгэхээр М.Тулгатыг дагаж хурал хийж гүйгээд байгаа нөхдүүд өөр чулуу хөөгөөд байгаа болж таарна аа даа. Ц.Элбэгдоржийн тухайд С.Эрдэнийн тамгатай Дээд шүүхэд хандахад О.Цогтгэрэл байтугайг нь хүлээж авахуулна. Тэр үүнийг мэдэхийн дээдээр мэдэх хүн.

Бас уг хурлаар АН-ын дарга болсон О.Цогтгэрэл цаашдаа хэн болох вэ гэдэг анхаарал татна. Хөөрхий тэр болохоор “АН-ын дарга” болсныхоо дараа “...Ардчилалд хайртай монголчуудын итгэл үнэмшилд байдаг олон хүмүүсийг хөгжлийн төлөө хамтарч ажиллая хэмээн урьсан. Бидэнтэй Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар нэгдлээ. Шинэ баг бүрэлдэхүүн бүрдэж байгаад талархууштай байна” гэж ярьж зогсоно лээ. Хурал дуусангуут Лу.Гантөмөр АН-ын дуу хоолой болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын удирдлага нь цаашид Лу.Гантөмөрөөр дамжиж экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байх болно.

Энэ нь тов тодорхой атал бас нэг сонин зүйл яваад байна. Онц их хурал хэмээх тоглолтыг хамаагүй холуур төөрүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр, АН-ын дарга О.Цогтгэрэл, генсек Лу.Гантөмөр гэнгүүт “...Увс аймгийнхан АН-ын авчихлаа” гээд эхэлж байгаа юм. Дагуулаад Лу.Гантөмөрийг Увсынх биш Өмнөговийнх болгох гэж буй мэт дүр зургийг сошиалд явуулж байх жишээтэй. Хариуд нь “...Лу.Гантөмөр яаж Өмнөговийнх болохов дээ” гэсэн реакци гарч ирж байгаа юм.

Эцэст нь нэг зүйл хамгийн ойлгомжгүй байна. АН албан бусаар экс Ерөнхийлөгчийн гарт шилжжээ. Тов тодорхой байгаа юм. Ц.Элбэгдоржийг “...Эвдэрч хагарсан намаа олон жилийн дараа аваад эвлүүлж цуглуулах аянд гарлаа” гээд PR-дахад хэн шоолж гоочлохов дээ. Бахархмаар үйл явдал бус уу. Гэвч тэрбээр ингэж гайхуулах байтугай ил хэлэх ч хүсэлгүй байгаад нь гайхаад байгаа юм. Гэхдээ намынхан нь “...Ц.Элбэгдорж яагаад “нуугдаад” байна вэ” гэж асуугаад эхэлсэн байна лээ. Тэгэхээр тэр гарч ирж байж, энэ бүхний учиг тайлагдана. Тэр хүртэл АН-ын олонхи нь ойлгохгүй хэмлэлдсээр л байх бололтой. 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419