Дархан-Уул аймагт шүлхий гарсан учир нэг сарын хөл хорио тогтоов
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн. Тиймээс эрсдэлт бүс нутаг болох мал Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр суманд үхэр, адуун сүрэгт сүрьеэ, ям өвчнийг илрүүлэх харшил сорилын тандалт шинжилгээг түүврээр хийж байна. Мөн Дарханы Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Одоогоор шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна иргэд идшээ бэлтгэж нөөцөлдөг цаг тул тус хоёр суманд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах үүргийг аймгийн Онцгой комиссоос өгчээ. Иймд махны үйлдвэр, тусгай зөвшөөрөл авсан дэлгүүрүүдийг регистрийн дугаараар мах, махан бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг зөвлөлөө.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn