Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 950 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 644 нь Улаанбаатар хотод, 303 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1767 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11723 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 30237 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.