Б.Цэцэг: Хацарны улааныхаа асуудлыг шийдчихсэн, ажлын хүрэн ширээнийхээ ард нухацтай зургаа авахуулсан, ардын намын өмхий үнэмлэхтэй...
Төрийн албаны салбар болгонд хэлтсийн дарга болоод 2 жил орчим болж байгаа, 173см хавьцаа өндөртэй, дунд зэргийн гүзээтэй, хацарны улааныхаа асуудлыг шийдчихсэн, пинтүү үсний засалттай, хамгийн сүүлд гарсан айяфон барьчихсан, доор нь ажилладаг ганц хоёр хүн нь даргаа гээд дууддаг болсноос хойш өөрийгөө лаг гээд бодчихсон.
Улсаас тавьж өгсөн өрөөндөө балар эртний классик хүрэн ажлын том ширээ тавиад, ханан дээрээ Монголын далбаа хадчихсан, ажлын шугамаар гайгүй хүүхэн ирж уулзахад нь чанга дарга шиг харагдах гээд өөрөөсөө албан тушаал доогуур гаруудаа учир зүггүй загнадаг
Ганц удаа фитнесст явахдаа нарийн мөртэй майк, баякаруудынх шиг сүртэй бээлий, босоо судалтай өргөн тамирын өмд шаагаад, цээжээ хамаг чадлаараа өргөж байгаад толинд сельфи хийснээсээ хойш дахиж тийшээгээ зүглээгүй, хүүхэд байхын л найзуудтайгаа 50-ын ундаан дээр жороолохдоо яаж ийж байгаад талыг нь уучихдаг байсан, хашаа байшин, нийтийн байрнаас амьдрал нь эхэлсэн юм байж хүн чанар муутай
Иргэнийхээ эрхийн дагуу ямар нэг албан бичгэн дээр гарын үсгийг нь авах гэхээр гар хараад суучихдаг, өөрийнхөө хэмжээнд хөөрхөн будлиан хийдэг болсноосоо хойш 8%-ын зээлээ дараад, 3н ээлжийн тод өнгийн гоонж өмсдөг болчихсон, гайгүй хүүхэн харахаараа өсвөр насны хүүхэд шиг бүрэн хяналтаа алддаг, профайл дээрээ нөгөө сүртэй хүрэн том ширээнийхээ ард гоонжоо өмсөөд, улаан зангиа зүүгээд, үнэтэй үзэг гартаа бариад, хажуу цонх руугаа нухацтай харцаар ширтэж байгаа зураг тавьчихсан.
Ардын намын өмхий үнэмлэхтэй, дандаа хөгжил дэвшлийн тухай пост шейрлэдэг, 2016-аас өмнөх оны Ланд-200 лизингдчихсэн, ямар ч мэдлэг чадваргүй, xop нь гараагүй, 35-45 насны шахааны гарууд байдаг.
Б.Цэцэг