Засгийн газар онлайн үйлчилгээг тэлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүд
Монгол Улс цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг нэвтрүүлсэн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллэсэн. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой юм.
Цаашид энэ системд төрийн 492 үйлчилгээг шилжүүлэхээр мэргэжлийн байгууллагууд зорьж буй. Ингэснээр төрийн албаны хүнд суртал арилж иргэдийн цагийг хэмнэх боломж бүрдүүлнэ гэж тооцоолсон. Гэвч улс нь цахимжаад байгаа хэдий ч амьдрал дээр иргэд нь үйлчилгээ авахдаа цахимжихгүй, ойлголтгүй байсаар байна. Учир нь төрийн цахим үйлчилгээний талаар мэдээлэл нь хүртээмжгүй байдаг хэмээж байна. Мөн цахимаар үйлчлүүлэхэд дараа нь төлбөр тооцоо бүртгэлээс хасагддаггүй гэх мэт алдаа гардаг учраас биеэр оочирлож зогсох нь найдвартай байдаг гэж хэлэх хүмүүс ч байна.
Эх сурвалж: A24 News Agency