Биткоины ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
МОСКВА. /RIA Novosti/. Биткоины ханш анх удаа 67 мянган ам.доллар давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг арилжааны мэдээлэл харуулжээ.
"Binance" бирж дээр биткоин 7.5 хувиар өсөж, 67.63 мянган ам.долларт хүрсэн байна.
"CoinMarketCap" цахим хуудасны мэдээллээр, биткоин 7.29 хувиар өсөж, 67.6 мянган доллар болжээ.
Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш ийнхүү түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилсэн байна. Өмнөх удаад 10 дугаар сарын 20-нд 67 мянган ам.доллар болж, дээд үзүүлэлтэд хүрч байсан бол үүнээс өмнөх дээд үзүүлэлт нь 64.85 мянган ам.доллар байсан бөгөөд энэ үзүүлэлтэд дөрөвдүгээр сард хүрч байв.
Биткоины ханш хоёр сар дараалан өсжээ. Өнгөрсөн сард 43.82 мянгаас 61.3 мянган ам.доллар болж, 40 орчим хувиар өссөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг