Хятадын хүнсний импорт 29.8 хувиар өсчээ
Хятадын 4 дэх удаагийн олон улсын импортын экспогийн гол арга хэмжээний нэг 2021 оны Хятадын импортын хүнсний аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт, Хятадын олон улсын мах махан бүтээгдэхүүний 12 дахь хурал уржигдар буюу 11-р сарын 7-ны өдөр Шанхайд болов.
Хурлын үеэр гаргасан "Хятадын 2021 оны импортын хүнсний аж үйлдвэрийн тайлан"-гаас үзвэл 2020 онд Хятадын хүнсний импортын хэмжээ 100 тэрбум ам.долларыг давж, 107 тэрбум 730 сая ам.долларт хүрсэн байна. Импортын хүнсний зах зээлд эерэг нөлөөлөл энэ онд улам нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын дундаж тариф 20 жилийн өмнөх 23.2%-иас одоогийн 15.2%-д хүрч буурсан бөгөөд энэ нь дэлхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дундаж тарифын 1/4 хувь болж байна. Энэ оны эхний гурван улиралд Хятадын хүнсний импортын хэмжээ 101 тэрбум 410 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.8%-иар өсчээ. Тайлангаас үзвэл, Хятадын нийт хүнсний импортын жилийн өсөлтийн хурд 20%-иас давах төлөвтэй байна.