УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2021 оны 11 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.