"Түүхий нефть 530 км урт хоолойгоор дамжин үйлдвэрт хүрнэ"

"Түүхий нефть 530 км урт хоолойгоор дамжин үйлдвэрт хүрнэ"

Өнгөрсөн есдүгээр сард улсаараа шатахууны хомстолд орж дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрээс хэрэглээгээ хангах шаардлагатайг улам бүр мэдэрсэн. Тэгвэл жилд 1.5 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатанд явж байгааг өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчдэд өглөө.  Манай улс өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор бид шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангаж нэг тэрбум ам.долларыг гадагш урсгахгүй болох юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж буй нь цаашид химийн үйлдвэр барьж байгуулах боломжийг нээж өгч байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсад хэрэгжиж буй томоохон мега төслүүдийн нэг юм. Энэ хүрээнд 12 байгууламж барина. Бүтээн байгуулалт дөрвөн үе шаттай явж байгаа юм байна.

 

 

 

“Дэд бүтцээ түшиглэж үйлдвэрийн байршлыг сонгосон”

 

 

сонин mn

 

 

 

Хамгийн сүүлийн судалгаагаар Тосон-Уул 179.6, Тамсаг 127, Цагаан элс 26 сая тонн нийт 332.6 сая тонн ашиглаж болох газрын тосны нөөцтэй гэж гарчээ. Тэгэхээр олон нийтийн дунд газрын тосны үйлдвэр нь олборлолтын талбайгаасаа 500 гаруй километр зайтай баригдаж байгаа нь сонирхол татаж, асуулт дагуулдаг. Тэгвэл энэ талаар “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨКХ-ийн захирал Д.Алтанцэцэг “Хүнд аж үйлдвэрийн байршлыг тодорхойлдог онолууд бий. Газрын тос боловсруулах үйлдвэрт асар их хэмжээний түүхий эд, бараа материал шаарддаг. Түүхий тосоо боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тэр гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд бүтээгдэхүүний чанар, стандартаас хамаарч өөр өөр тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тэгэхээр гол зах зээл, дэд бүтцээ зайлшгүй тооцох ёстой. Газрын тос олборлолт явагдаж буй талбайд үйлдвэрээ барих нь дэд бүтцээсээ хол учраас төмөр замаа түшиглэж сонгосон. Мөн усны нөөцөө түшиглэх ёстой. Бор-Хөөврийн говийн усан санг түшиглэн үйлдвэрээ барьж байгаа” гэв.

 

 

 

Дамжуулах хоолой нь халаалтын системтэй байна

 

сонин mn

 

 

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ерөнхий процессийг энгийнээр тайлбарлавал ийм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд анхдагч болон үйлдвэрийн дагалдах хангамжийн байгууламжийн барьж байгуулна. Анхдагч технологийн байгууламжид энгийн, вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж багтана. Тамсагийн сав газраас дамжуулах хоолойгоор ирж буй газрын тос нь эхний шатанд энгийн нэрлэгийн байгууламжид орж дараа нь атмосфер болон вакум нэрлэгийн байгууламжид нэрэгдэж хий, бинзен, онгоцны түлшний түүхий эд, азот гарах аж. Энэ үе шатуудаас гарсан бүтээгдэхүүнийг дахин гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоно. Харин дагалдах болон хангамжийн байгууламжид түүхий ус боловсруулах систем, хөргүүр, хаягдал ус боловсруулах систем, азотын хангамжийн систем, агуулах сав, ачих буулгах байгууламж, түлшний систем орох юм.

Олон улсад түүхий тос, нефтийн бүтээгдэхүүнийг дөрвөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тухайлбал, далайн тээвэр, галт тэрэг, дамжуулах хоолой, авто зам. Үүнээс манай улсад аюулгүй байдал, эдийн засаг талаасаа дамжуулах хоолойгоор зөөвөрлөх нь хамгийн тохиромжтой аж. 

 

Тиймээс Тамсагийн сав газар дахь газрын тосны олборлолтын Тосон-Уул XIX-р талбайгаас үйлдвэрийн талбай хүртэл нийт 530 орчим км урт, халаах, өргөх насос бүхий түүхий тосыг дамжуулах хоолой байгуулах юм байна. Одоогийн байдлаар тендерт оролцох дөрвөн компанийн санал ирж үнэлгээний ажил явагдаж байгаа аж. Дамжуулах хоолойг 250 сая ам.доллараар барина. Тэгвэл олборлолтын талбайгаас үйлдвэрт дамжуулах хоолойгоор хүргэх бол үйлдвэрээс зах зээлд хэрхэн нийлүүлэх талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Дамжуулах хоолойн газрын дарга Л.Болорчулуун “Ачих, буулгах байгууламж нь дөрвөн салаа төмөр замтай. Замын-Үүдийн шилжүүлэн буулгах байгууламж нь өдөрт найман баррель вагон ачдаг бол энэ үйлдвэр нь 151 баррель түлш, шатахуун ачих боломжтой. Нийт бэлэн бүтээгдэхүүний таван хувийг автотээврээр ойролцоох зах зээл буюу говийн бүсэд хүргэнэ. Ачих буулгах байгууламж нь өдөрт АИ95, дизель түлш, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлшийг тус бүр 10 автоцистерн ачих хүчин чадалтай. Процессийн байгууламжийн дараах чухал байгууламж бол агуулах сав, ачих буулгах хэсэг. Агуулах сав, парк нь үндсэн гурван хэсэгтэй. Түүхий эд буюу газрын тос агуулах сав, дундын буюу завсрын бүтээгдэхүүн агуулах сав, эцсийн бүтээгдэхүүн агуулах сав” гэв.

 

 

 

Говийн усыг аривлаж ус боловсруулах үйлдвэр барина

 

 

 

Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 2.8 сая тонн түүхий ус ашиглах тооцоолол бий. Үүнийг Бор-Хөөврийн усан сангаас авч ашиглах юм байна. Ашиглахдаа цэвэршүүлж эрсдэсгүйжүүлэн ашиглах аж. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг томоохон хэсэг нь усан хангамжийн байгууламж. Мөн говийн бүсэд байгуулагдаж байгаа учир усыг аривлан хэмнэх шаардлага бий. Тийм учраас зураг төслөө ч ус хэмнэх зарчмаар боловсруулжээ. Тухайлбал, өвлийн нөхцөлд үйлдвэрийн томоохон байгууламж, урсгалыг хөргөх зориулалттай усыг агаараар хөргөж усыг хэмнэх аж. Мөн хаягдал усыг дахин боловсруулж үйлдвэрт ашигласан усыг дахин ашиглах зарчмаар ажиллах юм байна.

 

Б.Бямбажаргал

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419