Залуу хосын анхны хөрөнгө
"Тусдаа гарах мянга мянган хүсэл байвч би байр түрээслэж чаддаггүй. Зургаан сараар нь түрээсийг нь өгөөд орох байр, мөнгө хоёулаа байгаа ч би ордоггүй. Зовж олсон мөнгөө байрны түрээсэнд өгөх хайран. Өөрийн болохгүй зүйлд мөнгө төлнө гэхээр үнэн голоосоо гороогоод байдаг.
Хотод хоёр гэр минь байхад, орох оронгүй болсон биш гээд л өөдрөгөөр мөнгөө цуглуулдаг. Энэ ичихээр, эсвэл өрөвдөлтэй кэйс биш. Бүх л хүний дайраад гардаг үе. Мэдээж тухгүй, хэцүү үе байдаг. Найз нөхдийн хорчин үг, хамаатан садны сонжсон харцтай өчнөөн л таардаг. Тэр болгонд хайртайгаа хамт байгаа нь хангалттай, удаан ингэж байхгүй дээ гээд тайвширдаг. 24хөн насандаа өөрийн гэсэн байргүй байгаа нь миний хайрын буруу биш. Надад байр авч өгөх нь аав, ээжийн минь ч үүрэг биш. Бас адилхан залуу хүн байж найз залуугаа "чи эр хүн байж" энэ тэр гэж ам асуух эрх надад байхгүй. Эд материалаар гоочлох шиг өлөн, арчаагүй зан байхгүй биз дээ. Юутай ч би ирээдүйн хурандаагийн гэргий. Тууштай хөдөлмөрлөхөд бүх зүйл бүтнэ ээ. Хичээгээрэй ...
Энэ даавуун шкаф бол хайр бид хоёрын анхны хөрөнгө. Бэр гуйсны маргааш Бөмбөгөр орж авсан юм. Тэр гахайнд цалингийнхаа тодорхой хувийг хийж хадгалдаг. Дүүрэхээр нь хадгаламжинд хийнэ. Өөрийн юм гэдэг шааал ондоо. Хувцас хунараа эмхлээд хийхэд урамтай гэж. Бид хоёр хангалттай сайн ажиллаж байгаа болохоор удахгүй шинэ гэртээ орно байх аа. Гоё хоол хийгээд бүгдийг нь урина аа за.
Өөрсдийн гэсэн болгоноо хамт босгож, хэцүү болгоныг цугтаа даван туулдаг хүмүүсийг гэр бүл гэдэг. Нэгнийхээ жинхэнэ гэр бүл байж сураарай! "
Facebook: "Шук нийтлэв"