Дархан-Уул аймгийн Хонгор суманд шүлхий өвчин илэрч, 30 хоногийн хөл хорио тогтоолоо
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Малын гоц халдварт өвчин илэрсэн тул тус сумын Онцгой комисс хуралдаж, Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх аж. Дөрвөн малын их эмч, найман мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүлжээ.