Улсын хэмжээнд 789 шинэ тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 789 тохиолдол батлагджээ. Эдгээр тохиолдлын
- 625 нь Улаанбаатар хотод
- 164 нь орон нутагт бүртгэгдлээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас 13,248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 5,906
- хүндэвтэр 5,576
- хүнд 1,485
- маш хүнд 281 хүн байна.
Мөн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2,640 нь хүүхэд, 636 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Харин гэрийн хяналтад 37,131 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Харамсалтай нь өчигдөр архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар 12 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.