Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРАЛ ончтой шийдэлд хүрэв үү?

Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРАЛ ончтой шийдэлд хүрэв үү?

Ардчилсан нам жил гаруй үргэлжилсэн намын маргаанаа эцэслэх гэж Онц их хурлаа өчигдөр хуралдууллаа. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас зохион байгуулсан уг хуралд 1300 гаруй гишүүн цуглаж, намын дүрмийн асуудал хийгээд намын жинхэнэ дарга хэн бэ гэдгийг шийдвэрлэхээр ийн хуралдсан юм. 

 

      21 аймаг,  360 сумын Ардчилсан намын дарга нар өөрсдөд байгаа тамга, тэмдгээ авч ирж, албан ёсны хурал гэдгээ зарласнаар энэ хурлыг үр дүнд хүрэх байх гэсэн хүлээлт олны дүнд үүсжээ. Угтаа бол өнгөрсөн жил Ц.Туваан тэргүүтэй намын гишүүд Их хурал хуралдуулсан ч олон маргааны улмаас энэ хурлын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Улсын дээд шүүх ч баталгаажуулаагүй билээ. Тиймээс гишүүд дэмжигчдийн дунд дахин ийм маргаан үүсэх вий гэх болгоомжлол байсан юм. Уг хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд оролцсоноос гадна тус намыг үүсгэн байгуулагч, намын лидер гэгдэх улстөрчид очсон нь олны анхаарал татав. Тодруулбал, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж илтгэл тавьснаас гадна Ерөнхий сайд асан Амаржаргал, Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй хүндэт зочид очсон харагдана. 

      Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ардчилсан аргаар улсыг удирдаж чадахгүй байна. Нам ямар байхаас төр, төр ямар байхаас улс тийм байдаг. Хэрүүл дарах гэж бид энд цуглаад байгаа. Тиймээс газрын хол, өвчин тахлыг үл тоон ардчиллаа хамгаалахаар ирсэн Их хурлын төлөөлөгчдөдөө хандан үг хэлж, урам зориг өгөхөөр өөрийн биеэр ирсэн.Энэ өдрийг маш удаан хүлээлээ. Та бүхэнтэйгээ хамт байгаагаа илэрхийлж Монголын газар дээр очиж гарын үсгээ зуръя. Ардчилсан нам хагараагүй, цулаараа байгаа. Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай хэмээн энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ардчилсан намын дарга хэн байхыг та бүхэн шийддэг болохоос Дээд шүүх, бүртгэлийн байгууллага шийддэггүй юм. Гэхдээ бид бас цаг хугацаа их алдлаа. Гэвч үүнээс өөр ямар баталгаа хаана байна. Бид хэн нэгнээс тамга тэмдэг гуйж явах ёсгүй. МАНАН-д барьцаалагдсан хэдэн хүний төлөө хэлмэгдэж болохгүй" хэмээсэн.

       Харин Улсын баатар Э.Бат-Үүл Өнөөдрийн аюултай тогтолцооноос гарахын тулд манай нам нэгдэхээс өөр ямар ч аргагүй. М.Тулгат тэргүүтэй залуус энд ирээгүй ч битгий тэдэнд уурлаарай. Тэд нэгдэхгүй гээгүй. Нэгдэх гинжин урвал явж байгаа, цаашид ч үргэлжилнэ. АН анх удаа хагараагүй, хагарч нэгдэж сурсан арвин туршлагатай нам. Хагарч үзсэн нэгдэж чаддаг нам шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд МАН-д нэг ч ялагдаагүй, зөвхөн хагарсан үедээ л ялагдсан байсан. Одоо нэгдэж чадвал дахин 30 жил ялна. Миний насан дээр залуучууддаа өгөх гээд сууж байна. Асуудлыг сэтгэл хөдлөлөөр битгий шийдээрэй. Нөгөө талд байх хүмүүстээ хаалгаа нээлттэй хэлэлцээрт бэлэн байгаарай. Манай нам нэгдэхдээ ямар хэцүү зам туулдгийг би мэдэх учраас дотоод асуудлаас гадна тогтолцооны асуудал болчихлоо. Ардчилсан нам сая яагаад хагарсан гэхээр дарга удирдах гээд байсан. Ардчилсан намыг дарга биш  манлайлагч удирдаж авч явдаг шүү” хэмээн уриалав.

 

       Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчилсан нам хагараагүй, нэг цул  гэдгийг харуулж чадсан та нартаа баярлалаа. 330 сум, 21 аймаг, есөн дүүргээс та нар тамгаа бариад ирсэн байна. Үүнээс илүү баталгаа хэрэггүй, одоо хэн ч үгүйсгэж чадахгүй” гэсэн юм.

     Мөн Ардчилсан нам, ардчилсан үнэт зүйлд зүрх сэтгэлээ зориулсан мянга мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл Монгол орны өнцөг булан бүрээс иржээ. Тэд Ардчилсан намыг эв нэгдлээ олоосой, намынхаа түүхийг дахин мянга мянган жил үргэлжлүүлэн бичээсэй гэх итгэл, сэтгэлээр хуралдаа оролцож буйгаа ч энэ үеэр уламжилж харагдсан. 

 

      Үнэхээр Ардчилсан намын онц их хурлыг тус намыг эв нэгдлийг хангасан бодлогын мэтгэлцээнтэй хурал байгаасай хэмээн олон хүн хүлээж байв. Харин энэ хүлээлтэд хүрсэн эсэхийг цаг хугацаа харах биз ээ. Ийн Ардчилсан нам Онц их хурлаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж  цэг тавих.  

 

     Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж төлөөлөгчдийн саналаар тогтоолын төслийг дэмжжээ. Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419