Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 940 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 583 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 356, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 9 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1724 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Гэрийн хяналтад 39758 иргэн байна.