Мансуурсан этгээд төв талбайгаар машинтайгаа ХӨНДЛӨН явжээ
Өчигдөр Тоёота приус маркын автомашинтай этгээд Сүхбаатарын талбайгаар хөндлөн гарчээ. Ийнхүү замын хөдөлгөөн зөрчиж, явган зорчигчдод аюул учруулсан түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад жолооч 42 настай эрэгтэй О нь хар тамхи хэрэглэсэн байжээ.