Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1279 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 896 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 383 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 10 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1704 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 14939 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Харин гэрийн хяналтад 40641хүн байна.