Ж.Чүлтэмсүрэн: Дэлхийн жишигт болон Монгол улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна

2021-11-04, 10:45 Цаг үе 431 0
Ж.Чүлтэмсүрэн: Дэлхийн жишигт болон Монгол улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

 

-Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ?

-“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулж байна. Таталтыг зохион байгуулахдаа цэргийн алба хаагчид, аврагчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиулан усан доорх ажиллагаа болон тусгай зориулалтын техник хэрэгслийг горимын дагуу ашиглаж байгаа. Хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байна. Үндсэндээ татан гаргах ажиллагаа төгсгөлийн шатандаа явж байгаа гэж ойлгож болно. Хөвсгөл нуурт  живсэн  “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9м, урд хэсгээрээ 3,2м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-19 м-ийн гүнд шигдсэн байдалтай байсан. Одоогоор эрэгт байрлуулахад 100 метр хүрэхгүй газар үлдсэн байна.

 

-Хичнээн алба хаагч татан гаргах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Татан гаргах ажиллагаанд 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 10 дугаар сарын 01-ээс  “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа торуулбал, БХЯ, ЗХЖШ, түүний харьяа Зэвсэгт хүчний 011, 186, 234, 7780 дугаар анги, ОБЕГ, түүний харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Ар тал хангалтын 115, Уул уурхайн аврах ангийн 09 дүгээр анги, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны газар, МХЕГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК зэрэг  байгууллагуудын алба хаагчид оролцож байна. Зэвсэгт хүчний анги, салбаруудын алба хаагчид усны мандалд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллаж, хөлөг онгоцыг  тусгай зориулалтын техник хэрэгслийн тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа.

 

–Татан гаргах ажиллагааг зохион байгуулахад хүндрэл, бэрхшээл хэр тулгарч байна вэ?

-Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Энэхүү ажиллагаа нь анхны тохиолдол учраас живсэн хөлөг онгоцыг татан гаргах туршлага, энэ чиглэлээр мэргэшсэн инженер техникийн ажилчид байхгүй байгааг энд дурдах нь зүйтэй байх. Гэхдээ бид дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу татан гаргаж байна.  

 

 -Энэхүү ажиллагаа нь “Хөвсгөл” нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны эхлэл гэж ойлгож болох уу?

 -Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан  гаргах үе шаттай ажлын эхлэл нь “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа. Цаашид нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх суурь судалгааг хийж, татан гаргах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгаа хийх, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан.  Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ. Дээрх эрхзүйн баримт, бичгүүдийг үндэслэн Засгийн газар,  Ерөнхий сайд, Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалах сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын холбогдох тогтоол, захирамж, тушаал гарсан. Эдгээр хууль, эрхзүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна.

 

“Сүхбаатар” хөлөг онгоцны талаар тодруулж мэдээлэл өгвөл?

-Тухайн үеийн ЗХУ-д 1956 онд үйлдвэрлэгдсэн. “БОР-500” маркийн, 400 морины хүчтэй, уурын хөдөлгүүрт, 60 тонн даацтай, 40 хүний суудалтай усан онгоц. Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ханх суманд угсарч ашиглалтад оруулж байсан. ОХУ /тухайн үеийн ЗХУ/-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд мөн зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой.  Эцэст нь дүгнэж хэлэхэд эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, ажиллагаанд оролцсон алба хаагчдынхаа ур чадвараар бахархаж байгаагаа илэрхийлмээр байна.

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419