Маргалдсаны улмаас чулуугаар нүүр рүү нь цохиж, амийг нь хөнөөгөөд зугтжээ
СБД-ийн 17-р хороо, Дамбадаржаа орчмоос нүүр ам, тархинаас нь цус гарсан байдалтай нас барсан үл танигдах эрэгтэйн цогцсыг олжээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад, 46 настай эрэгтэй Н нь 32 настай М-тэй маргалдсаны улмаас чулуугаар нүүр рүү нь цохиж амь насыг нь хохироогоод зугатсан байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь хамт архи, согтууруулах ундаа ууж байсан хүнтэйгээ маргалдсанаас ийн амиа алдсан аж. Хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.