Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1434 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1043 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 390, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 12 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1694 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 15299 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Гэрийн хяналтад 43.439 хүн байна.