15 настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ
ЭХЭМҮТ болон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтарч элэгний хатуурал нь эцсийн шатандаа орсон 15 настай охин элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.
Тодруулбал, Аравдугаар сарын 15-ны өдөр хагалгааг хийсэн бөгөөд түүний үеэл нь донор болсон байна. Донор болон элэг шилжүүлэн суулгуулсан хүүхдийн бие сайн байгаа бөгөөд эмнэлэгт эмчилгээ үргэлжүүлж байгаа аж.
Одоогоор ЭХЭМҮТ-ийн хяналтад 84 хүүхэд бий. Үүнээс ойрын үед хагалгаанд орох шаардлагатай 10 хүүхэд байгаа юм.