2022 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн оюутан цэргийг бүртгэл эхэлнэ.
Оюутан цэрэг хөтөлбөрт оюутан залуус зуны турш алба хаадаг ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр зогсоод байсан юм.
Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:
- Иргэний үнэмлэх;
- Оюутны үнэмлэх;
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
- Сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
- Сурлагын дүнгийн хүснэгт;
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.
- Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.
- Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлэх
- Болзол хангасан оюутнууд Цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт орно.