Тамхинаас гарах нь хэнд ашиггүй вэ?
Монгол Улсад 700 гаруй мянган тамхи хэрэглэгчид бий гэсэн судалгаа бий. 2021 он гарснаас хойш 90 гаруй мянган хүн утаат тамхинаас гарсан байна. Үүнээс 20 мянга нь утаат болон электрон тамхинаас аль алинаас нь татгалзжээ. Энэ тоон үзүүлэлтээс харахад цаашид тамхинаас татгалзах иргэдийн тоо өсөх хандлагатай байна.
Ер нь тамхи хэрэглэх нь хэнд ашигтай вэ. Тамхи импортлогч, үйлдвэрлэгчдэд л ашигтай. Хэрэглэгчид эрүүл мэнд, эдийн засагт асар их хор хөнөөлтэйг мэддэг ч хэрэглэсээр байдаг. Орон гэртээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайд, машиндаа, автобусны буудал гээд хаа сайгүй татдаг. Үүнд жирийн иргэд, хүүхдүүд дам тахидалтад өртөж байна.
Сүүлийн үед тамхи импортлогчдын ашиг орлого буурсан талаар мэдээлэл гарч, нөгөө талдаа иргэд тамхинаас татгалзаж байгаа нь сайшаалтай. Үүний цаана бас өрсөлдөөн өрнөж байна. Утаат тамхинаас татгалзсан иргэд нэг хэсэгтээ электрон тамхи руу орж байгаа нь эргэн тойронд ил тод байна. Хаягдалгүй, авч явахад хялбар, боловсон хэрэглээ гэж хэрэглэгчид хэлж байгаа. Хэрэглэдэггүй хүний хувьд мэдэх юм алга. “Тамхинаас гараад тэдэн сар боллоо” гэх иргэдтэй цөөнгүй таарч байна. “Сайн байна” л гэдэг. Гэхдээ тэд шууд хаячихгүй электрон тамхи хэрэглэдаг юм байна. Үүний эсрэг тамхи импортлогчид “Цахилгаан тамхи бол хор хөнөөлтэй, бусад улс оронд хориглолоо” гэсэн ташаа мэдээллийг хэвлэл мэдээлэл, сошиал орчинд түгээж байна. Тамхи л бол тамхи. Гэхдээ хэрэглэгчийн хувьд утаат тамхинаас татгалзаж элекрон тамхи руу шуурч байгаа нь тамхинаас гарах, хорыг багасгах нааштай тал байж болох. Цаашлаад тамхинаас гарах гарц нь ч болж байгааг ойрын жишээнээс харлаа. Харин нэг зүйлийг хэлэхэд насанд хүрээгүй хүүхдэд тамхи борлуулдаг асуудлыг хатуу хориглох ёстой.
Дэлхий нийтэд янжуур тамхи электрон тамхинаасаа 20 дахин илүү хортойг анхааруулж, бичиж тэмдэглэсээр ирсэн.
Нөгөө талдаа утаат тамхи борлуулагчид өнөөдөр ашиг орлого нь буурахаар нийгэмд, сошиал орчинд сөрөг мэдээлэл түгээж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэж оролдож байгаа нь увайгүй үйлдэл юм. Ер нь бол тамхи хэрэглэхгүй байх нь үйлдвэрлэгч, импорлогчдод л хохиролтой.