Р.Эмүжин: Монголд уянгалдаг, төсөөлдөг, уран донгоддог ерөнхий сайд ерөөс хэрэггүй

Р.Эмүжин: Монголд уянгалдаг, төсөөлдөг, уран донгоддог ерөнхий сайд ерөөс хэрэггүй

Энэ хүнд чинь чадахгүй, хүчрэхгүй байхад нь л МАН хүзүүгээр татсан хүнд хүчир ажил үүрүүлчихээд байгаа юм биш үү? Мөстсөн халтиргаатай зам дээр мөндлөөр жолоо бариулаад мөлхөөд байгаа гэнэ шүү. Гар нь бадайраад үхлээ шдээ, наад маамуу чинь. Яах гэж ингэж хүүхэд зовоож байдаг юм бэ? Амжихгүй нь ээ гээд арай ядан учирлаад байхад нь алба ачаалж айлгаад аллаа л даа, хөөрхийг. Чадахгүй гэдгийг нь бүгдээрээ харж байна, чадал дутаж байгааг нь ч улс орноороо мэдэж байна.

Бөхийгөөд авсан албаа гэдийсгээд хүлээлгээд өгчихөж мэдэхгүй, хэвлэл сайтууд руу мөнгө цутгаж, хаалтын гэрээгээр дутуугаа нөхөж, халуухан магтаалаар дундуураа дүүргэж, ам ангайсан болгонтой заргалдаж, асуудал босгосон иргэн болгоныг Зөрчлийн хуулиар цагдаад дуудуулаад амь наана, там цаана таталдаж явааг нь ч ардуур нь ангайтал шивнэлдэж байна. Ингэхэд Оюун-Эрдэнэ ээ, уянгалж ирээд л төсөөллөө ярихыг чинь удаан тэвчлээ. Сансар судлал гээд саран дээр нисэж явахад чинь энд эм тариа, дуслын шингэн дуусчихлаа. Алсын хараа-2050 гээд асгартал уярааж байхад чинь эгэл олон элгээрээ мөлхөж, бүх төрлийн түлшний хомсдол, бүрэн утгаараа эдийн засгийн хямрал руу гулсаж байна.

Цахим үндэстэн гээд царгиж байхад чинь цаас барьсан иргэд наториатад дугаарлаад, эмнэлгүүдэд хэвтэх ор байтугай үхэх шал олдохгүй байна. Эрүүл мэндийн салбар нөөцөө базаах санхүүжилтгүй хэвтэж байхад эрхэлж дуусаагүй л байна уу? Халдвар, үхэл хоёроо хамжааргадахгүй байгаа Монголоос улс болгон айж, орон болгон зугтаж байна. Ерөнхий сайд болсноос чинь хойш жил шахам хугацаа өнгөрлөө, үнэтэй шоу, үгийн урнаас чинь өөр гавъяаг энэ ард түмэн харсангүй, гайг чинь бол ханатлаа амсаж байна. Том том ярьж, бүлт бүлт үсэрч байгаагаа өөрөө нэг сонсоод үзээрэй.

Үглэж шүүмжилсэн бүхэн нь зохион байгуулалттай, үнэн байдлыг чинь хэлсэн бүхэн захиалгатай юм гэсэн. Бусдаар бол Оюун-Эрдэнэ онц удирдаад, орон улс маань оройлон урагшлаад байгаа гэж өөрөө төсөөлөөд, өнөөхдөө итгээд яваа хүн дээ, манай энэ. Рио Тинто-той гэрээ хийж байгаа болохоор тэдний захиалгатай хүмүүс хөөрхий Ерөнхий сайдыг маань зандраад байна гэнэ ээ. Уучлаарай, үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдууд наад гэрээг чинь сар жилээр сайжруулж, саарыг нь хаяж, сайныг нь наашлуулах үүрэгтэй юм. Гэрээ сайжруулж чадахгүй бол гэртээ харих учиртай юм.

Засгийн газрын нэрээр Рио Тинто-гоос авлига авах гээд байгаа юм уу, засч сайжруулах гээд байна уу, эхнээсээ энэ хэлэлцээрийн чинь эрээн өнгө элдвээр цухалзаад л байгаа шүү. Албан тушаалд үхэн дурлана, аваа өгөөнд шунан дугтарна, иргэдийнхээ татвараар хөшөө босгоно, инээж байгаад нураагаад ачуулна, өглөө болоход л дахиад босгочихсон байна, өөрийг нь шүүмжилсэн залуусыг шоронд хатаана, намаа наймаалцана, наалинхайтаж урвана...Оюун-Эрдэнэ гэдэг хүн чинь одоо яг л энэ шүү дээ. Энэ улс оронд чинь Батноровын хөшөө биш балчир хүүхдийн цэцэрлэг, Бэрхийн далд уурхайн музей биш, бие засах боловсон жорлон, хоосон амлалт биш хоолтой үйлдвэрүүд хэрэгтэй байна. Бэрхийн далд уурхайн музейд таван тэрбумыг төсөвлөөд магтан дуулагчдаа мангасдаад хуваарилсан түүх чинь түүхийгээрээ байна.

Сануулаад шүүмжилсэн сайт болгоныг хаалгаж, коммент бичсэн конторын албан хаагч болгоныг шүүж амжихгүй за. Ард түмний хувьд бол чи аль эрт огцорчихсон, цахим үндэстэнгээр шоудаж, шатахуунаар таг суулгаж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг үгийн зөрүүгүй барьж хорьж байхдаа л чи хэзээний огцорчихлоо шүү дээ. Аль хэдийнэ огцорчихсон хэрнээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр бүтэн зургаан сар дэнжигнэж явсан нэг л хүн Монголын төрд байсан юм. Тэр нь 1998 оны Элбэгдорж байлаа. Ичмээр юм билээ, өмнөөс нь нүүр улайх хэцүү юм билээ. Ингэхэд нөгөө Ми.Энхболдын хонгилоос татаад гаргана гэсэн яав, Женкогийн хонгилоор гулсуулаад, Оюукийн торонд хашчихлаа шүү дээ.

Албан ёсоор албанаасаа буугаагүй ч гэсэн албан бусаар чи алиа болоод удлаа, амаа тавиад туулаа. Иргэдийн чинь сэтгэлд Ерөнхий сайд гэж нэг индэр байдаг юм, тэр индрээсээ тэд чамайг авч хаяад удаж байгааг ухаарах цагтаа тамгаа өгөөд таваргаад хариарай, миний дүү. Одоо Монголд эдийн засгийн мэдлэгтэй, олон улсын харилцааны ойлголттой Ерөнхий сайд л хэрэгтэй байна. Уянгалдаг, төсөөлдөг, уралдаж ярьдаг, уран донгоддог хүн ерөөс хэрэггүй. Илүү гүн нүхэнд илүү чанга унагаах гээгүй бол ингэсгээд болно за, мань хэд нь ядраад байна, 2050 он байтугай, 400 сая жуулчин байтугай, чиний амласан 5000 долларын цалин байтугай маргааш дусал тариа олдохгүй бол амь чад, ажлын байр байхгүй бол амьдрал пад болоод байна ааа. Чадамжгүй Засгийн газар тогтвортой удах тусмаа чадал шавхана, чацга болгоно л гэж мэд.

Р.Эмүжин

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419