БНСУ, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамтарсан сургууль эхэлжээ
СӨҮЛ. /TASS/. БНСУ, АНУ-ын Агаарын цэргийн хүчний хамтарсан сургууль өнөөдөр эхэлж байгаа талаар "KBS" телевиз Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Тус телевизээр мэдээлж буйгаар, тав хоног үргэлжлэх сургуулилалтад Өмнөд Солонгосын F-15K, KF-16, Америкийн F-16 сөнөөгч онгоц зэрэг 100 орчим нэгж нисэх онгоц оролцох аж. БНСУ-ын Агаарын цэргийн хүчний командлал хамтарсан сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, сургуулилалтыг “төлөвлөгөөний дагуу тэнцвэртэй байдлаар” хийж байна гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд холбоотнууд БНАСАУ-тай яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн дипломат хүчин чармайлтыг дэмжих зорилгоор хамтарсан сургуулиудынхаа тоог цөөлж, хамрах хүрээг багасгасан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг