Л.Эрхэмбаяр: Ч.Сайханбилэг ээ, амьд мэнд байгаагаа их юм гэж бод!
Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотой мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор АН-ын ЕНБДарга асан Л.Эрхэмбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал тэрээр: "Ч.Сайханбилэг ээ‼️
Битгий ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж доромжлоо. Аятайхан бай хүүхээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл нууцаар Дубайд очсон. Чи "Рио" тансаг зардлаар ашгаа авсаныг нь хүлээн зөвшөөрсөн, "Рио"-гоос өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд зээлүүлж мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялгаас АМНАТ татвар тооцохгүй гэж УИХ-ын эрхэнд халдсан, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн мэдэх асуудал биш, УИХ-ын эрхийн асуудал байсан, та нар хулгайгаар явсан.
Монгол Улсыг 2053 он хүртэл өрийн дарамтанд оруулсан гэрээ биш хууль бус “төлөвлөгөө”гэгчийг хийж ирсэн. Дубай бол УИХ-д танилцуулаагүй, цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйврын “төлөвлөгөө”.
Аль өнгөрсөн зууны Эрдэнэттэй жиших нь маш оновчгүй зүйрлэл байна.
Дуугүй байхаар номхон тэмээ ноолоход амар гэгчээр ард түмнийг битгий доромжлоод усан тэнэг, юу ч ойлгодоггүй мал гээд бай. Чи олон юм яривал олон түмний уур бухимдлыг улам ихээр хүргэнэ гэдгийг нэгэн цагт намын журмын нөхөр явсны хувьд зөвлөе. Энэ их олон түмний уур хилэнгийн үед амьд мэнд байгаагаа их юм гэж бод. Ард түмэн харин ч та нарын үйлдлийг ойлгох гэж хугацаа орлоо, тэвчлээ, тэслээ. Одоо тэвчээр алдагдаж удахгүй сэрнэ. Жич: Улс орноо худалдчихаад байхад тэднийг өмөөрөөд байгаа хүмүүс ичиж амьдраарай. Жаахан хусам долоосон болоод тэгдэг биз." гэсэн байна.