Швейцараас Монгол руу илгээсэн хүүхдийн тоглоом дундаас хар тамхи илэрчээ
Беларусын Брест хотын хилчид хүүхдийн тоглоомон дундаас хар тамхи илрүүлжээ.
Тодруулбал, Швейцараас Монгол руу ачаа тээвэрлэж явсан "Волво" машиныг Козловичи боомтын дэргэд зогсоож шалгасан ба энэ үеэр гаалийн байцаагчид хар тамхи илрүүлжээ.
Тухайн бараа ачиж явсан машинд хүүхдийн хувцас, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа тээвэрлэж явсан ба нарийвчилсан шалгалтаар цаасанд боосон хар тамхи илрүүлсэн байна.
Олдсон бодисыг шүүх эмнэлгийн шинжилгээнд илгээхэд гашиш гэдэг бодис болох нь батлагджээ. Уг хэргийг Брест хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа аж.