Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно

2021-11-01, 10:17 Цаг үе 459 3
Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

-Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. Хөгжлийн концепцоо хэрхэн тодорхойлсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

 

-Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхийг эргэн харахад хөгжлийн хувьд үсрэлт хийсэн цаг хугацаа нь 1965-1985 он. Тэрхүү 20 жилд өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэж, ерөнхий дизайн тавигдсан байдаг. Харин нийгмийн шилжилт, өөрчлөлт явагдсан 1990-ээд оноос хойш төр засгийн зүгээс Улаанбаатар хотын хөгжилд дорвитой өөрчлөлт хийхүйц шийдвэрийг гаргаж байгаагүй. Хот асуудлаа өөрөө зохицуул гээд орхичихсон байх жишээтэй. Тухайн үед 500 мянга гаруй  байсан хүн амын тоо өдгөө 1.6 сая шахам болжээ.  Хүн амын тоо л гэхэд гурав дахин өсөж, нягтаршил нэмэгдсэнтэй  холбоотой дулаан, цахилгаан эрчим хүч, хог цэвэрлэгээ, хот тохижилтын зардал мөн төдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой.  Хотын захиргаа, удирдлагын зүгээс иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үүднээс ажилласаар ирсэн.

 

Гэхдээ бид цаашдаа энэ байдлаар урагшлах бус, эрчимтэй хөгжмөөр байна. Дэлхийн түвшинд хүрсэн хот болмоор байна. Метрополитон хотын хэмжээнд хүртэл хөгжмөөр байна. Үүнийг манай хотын иргэд хүсэж байгаа, би ч хүсэж байна, та ч хүсэж байгаа. Үүний үндсэн нөхцөл нь юу вэ гэхээр суурь нөхцөлөө маш сайн гаргаж ирж байж шийдэлд хүрэх  ёстой. Юун түрүүн бид эрх зүйн шинэтгэлийг хийлээ. 3-4 жилийн турш хүчтэй ярьсан Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл 2020 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдсан органик хуулиудын араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг батлуулсан. Нэгжийн хуулийн шинэчлэл нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн суурь нь болж өгсөн.

 

-Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн эхний боломж гэж хэлж болох нь ээ. Хот төсвийн хувьд бие даахын дээр төсвөө тэлж бонд, концесс гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Эдгээрийг эрэмбэлбэл эхэнд нь юуг хэлэх вэ?

 

-Улаанбаатар хот шатлал ахиж, яамдын түвшинд хүрч буй бол дүүргүүд маань аймгийн түвшинд хүрч байгаа. Хот, дүүргийн төсөв нэлээд хэмжээгээр тэлж байна. Хороо төсөвтэй байх асуудлыг дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хороо 10-15 мянган иргэний асуудлыг зохицуулж буй анхан шатны нэгж учраас тодорхой хэмжээний төсөвтэй байж, өөрсдийн хэмжээнд шийдвэр гаргадаг болно. Үүнийг дагалдан төрийн боловсон хүчин, анхан шатанд ажиллаж буй албан хаагчдын дадлага, мэдлэг, чадвар нэмэгдэх давуу тал бодитой бий болж байгаа. Эдийн засаг талаасаа сая хэлсэнчлэн төсвийн хувьд, концесс, бондын хувьд ч бие даана. Мөн гадаадын эх үүсвэр татах боломж өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар олоод харчихсан байгаа юм.

 

-Хот хөрөнгө оруулагчдыг татах суурь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар тавигдсан гэсэн үг үү. Энэ тал дээр ямар яриа хэлцлүүд хийгдээд байна вэ?

 

-Гадаадын хөрөнгө оруулагч нар хаана хууль, эрх зүйн зөв зохицуулалт байна, хаана зөв бодлого байна, хаана хөрөнгө оруулбал богино хугацаанд үр дүн  гарах вэ гэдгийг харж хөрөнгө оруулалт хийдэг.  Монгол Улсад  их, бага хөрөнгө оруулж буй гадаадын санхүүгийн байгууллагууд хотын хөрөнгө оруулалтад эхний ээлжид орж ирж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн  банк,  зарим орнуудын Хөгжлийн банкнууд Улаанбаатар хотын төслүүд рүү орох сонирхлоо илэрхийлээд эхэлсэн.

 

LRT буюу хөнгөн галт тэрэгний чиглэлээр, нийтийн тээвэр буюу цахилгаан галт тэрэг, дээрээс нь цахилгаан дугуй, цахилгаан такси үйлчилгээ зэрэгт хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компаниуд хүртэл хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд Чехийн Элчин сайд ложистикийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Япон Улс дагуул хотуудын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй мөн уулзахаар товлоод байна. Инженерийн байгууламж бол хүний нүдэнд харагдахгүй ч газар доорх хот болон оршиж байдаг. Үүнийг бүрэн  шинэчилж байж, дулаан байх, гэрэл гэгээтэй байх бүх суурь нөхцөлүүд бүрдэх юм. Тиймээс томоохон хэмжээний санхүүгийн эх үүсвэр,  хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ бүхэнд улсын хөгжлийн болоод хөрөнгө оруулалтын бодлого асар том дэмжлэг болж байгаа. Ерөнхий сайдын өргөн барих гэж буй эдийн засгийг дэмжих хуулийн төслүүд, хөрөнгө оруулалтыг сайжруулах хуулийн төслүүд, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн төслүүдийг маш сайн цэгцэлж эрэмбэлээд ирвэл манай эдийн засагт хурдтай үсрэлт бий болгож, эдийн засаг гэрлийн хурдаар тэлэх боломж бий болно гэж харж байгаа. Уул уурхайн сайд байсан хүний хувьд хэлэхэд, манай эдийн засаг бол богино хугацаанд сэргэж болохоор харагддаг. Ард иргэд ч тэгж хүлээж байна. Гол нь хариуцаж буй хүмүүс нь манлайлалтай, зориг зүрхтэй, санаачилгатай баймаар байна. Тэгж чадна гэсэн хүлээлт байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн хийж буй ажил Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад шууд нөлөөлж байдаг.

 

Хот бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр байдаг хүчин чадлаараа чармайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн ганц зүйл дээр очиж зогсдог. Энэ бол  хууль. Бид хуулиа нэлээд өргөн хүрээнд батлуулж чадсанаараа бахархаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг итгэл,  бодлогын дэмжлэгийг алдахгүйн төлөө хотын удирдлагууд ажиллах болно.

 

-Төрийн бодлого нэгдмэл байж үр дүн тодорхой гарна, тийм үү?

 

-Тэгэлгүй яах вэ. Төрийн гурван өндөрлөг нэг шугаман дээр, нэг цонхоор харсан шийдвэр гаргаж байгаа. Энэ бол асар том хүч. Энэ хүчийг алдаж болохгүй. Энэ цаг хугацаандаа эзэн байх ёстой.

 

-Дагуул хот байгуулах, хөрөнгө оруулалт татах таатай бүсүүд бий болгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

 

-Улаанбаатар хот дагуул хоттойгоор хөгжих бодлогыг  “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг болоод Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан. Улаанбаатар хот  бол улсын хөгжил, улс үндэстний нүүр царай. Тиймээс хотын бодлогыг  дэмжиж хөрөнгө оруулж буй УИХ, Засгийн газрын дэмжлэг оновчтой шийдэл. Цаашид үргэлжлээд явах байх гэж итгэж байгаа. 

 

Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа.

 

Ер нь бол дагуул хот Улаанбаатарын нүүр царай болсон хот байх юм. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг  дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм.

 

-Яг одоо төсөв хэлэлцэж буй цаг үе. Хот ч мөн төсвөө удахгүй батална. Хамгийн эхэнд онилсон хөрөнгө оруулалт юу байх вэ?

 

-Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол  хамран сургах тойрог шүү дээ.  Ганц жишээ дурдъя. Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай  хороолол, хотхоныг бид бодлогоор дэмжинэ. 2022 оноос Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Бидний сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдал 2022 оны эхнээс цэгцэнд орно.  Өөрөөр хэлбэл, бидний “Тоглоомын дүрэм шинээр эхэлнэ” гэсэн үг.

 

-Тоглоомын дүрэм тодорхой байвал хотын иргэд ч хотын стандартаар амьдарна биз?

 

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандартгүй байгаагаас иргэд ч, бид ч сэтгэл дундуур байдаг. Энэ байдал арилж, Улаанбаатар иргэн төвтэй хот болно. Машин төвтэй хот биш шүү. Хот маань улам сүр жавхлантай сайхан  хот байгаасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж ажиллаж байгаа.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419