Жуулчдын чихийг дэлдийлгэх монгол домог байвал...

2021-10-31, 12:28 Нийтлэл 822 0
Жуулчдын чихийг дэлдийлгэх монгол домог байвал...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ гарц бол домог, бүтээн байгуулалт, стандарт.

МОНЦАМЭ

Аялал жуулчлалын салбар бол өнгөрсөн ХХ зуунд дэлхий дахинаа хамгийн эрчимтэй хөгжсөн салбарын нэг. XXI зуун гараад ч энэ салбарын өсөлт тогтмол өссөн. Тухайлбал, 2010-2018 онд 8 жил дараалан аялал жуулчлалын салбар хамгийн амжилттай, өсөлттэй салбар байв. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн судалгаагаар зөвхөн 2018 онд л гэхэд энэ салбар дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг бүрдүүлсэн нь тус салбарын өсөлтийн хурдацыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл мэдээлэл технологийн салбарынхаас хоёр дахин их гэгдэж байв. 2018 онд аялал жуулчлалын зах зээлийн хэмжээ хамгийн дээд үзүүлэлтийг үзүүлж, 8.8 их наяд ам.долларт хүрч байжээ. Харин 2020, 2021 оны хувьд энэ салбар дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлаас үүдэлтэйгээр хамгийн их алдагдал хүлээсэн салбарт оров. Монголын хувьд ч ялгаагүй сүүлийн хоёр жил гадаадын жуулчин хүлээж авсангүй. Гэхдээ энэ нь аялал жуулчлалын салбар цаашид ашигтай салбар байхаа болино гэсэн үг биш. Цар тахлын дараа олон салбарт өмнө байгаагүй хэмжээний дахин сэргэлт ирнэ хэмээн судлаачид үзэж байгаа. Үүнд аялал жуулчлалын салбар ч орно гэгдэж байна. Коронавирусний улмаас хилийн хорионд байсан олон сая жуулчин аялалд гарна гэсэн үг. Харин бид үүнд бэлэн үү? Манай аялал жуулчлалын салбарын хөгжил хаана явна вэ?

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн судалгаагаар зөвхөн 2018 онд л гэхэд энэ салбар дэлхийн ДНБ-ий 10.4 хувийг бүрдүүлсэн нь тус салбарын өсөлтийн хурдацыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл мэдээлэл технологийн салбарынхаас хоёр дахин их гэгдэж  байв. 2018 онд аялал жуулчлалын зах зээлийн хэмжээ хамгийн дээд үзүүлэлтийг үзүүлж, 8.8 их наяд ам.долларт хүрч  байжээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлнэ, тэндээс мөнгө олно гэдэг жуулчдыг татах домог зохиож /бүр эс төгссөн домог байдаг гэж байгаа шүү/ бүтээгдэхүүн бий болгох, тэр домогтоо тохируулан бүтээн байгуулалт хийж, эцэст нь стандарт бий болгох асуудал. Гэхдээ их л сүйхээтэй, сийрэг толгойтой хүний хийдэг ажил шиг байгаа юм. Яагаад гэвэл дээрх аялал жуулчлалыг жинхэнэ бодит ажил хэрэг болгодог зарчмыг манайд байтугай нөгөө алдартай Харвард, Кембрижид нь ч заадаггүй юм байна. Нэгэнт сургуульд заадаггүй учраас нэг хэсэг сийрэг толгойтон бараг өөрийн өмч болгосон юм уу даа. Нээж олоод мөнгө хийж болж байгаа патентаа өөр хүнд хэлж өгч ашгаа багасгах хүн гэж юу байхав. Улам л нуух нь жам ёсны зүйл. Манайд энэ талаар мэр сэр ярьдаг, асуудал юунд байгааг мэддэг цөөн хүн байдаг ч тэд аялал жуулчлалын салбартаа нөлөөлдөггүй. Тэднийг бараг тоодоггүй гэхэд болно.

Дэлхийн туршлагыг харахад...

Дэлхийд аялал жуулчлалаар тэргүүлэгч орнууд бол дээрх домог-бүтээн-байгуулалт-стандарт гэсэн жишгийг дагадаг. Хамгийн гол нь алдаагүй өдий хүрсэн билээ. Тухайлбал, Израиль улсын ихэнх нутаг дэвсгэр нь Библийн судраас сэдэвлэсэн, түүнээс санаа авч бага зэрэг баяжуулсан домог. Ухаандаа нэг жижигхэн толгойн орой дээр жаахан улаан чулуу байлаа гэхэд “Энд Давид ирж суугаад цусаар уйлсан юм гэнэ лээ” гэх жишээтэй. Гэх мэтчилэн Адам Ева хоёрын сууж байсан чулуу, Есүсийн явсан газар, даяанчилсан агуй, цовдлуулсан толгой, Мария эхийн худаг...гээд жагсаалт хөвөрнө. Библийн судар нэгэнт хүн төрөлхтний мөнхийн бүтээл учир тэр хэрээрээ жуулчдад сонин.

Шотландын Лох Несс нуурын мангас бол бас л жуулчдыг татах гэсэн л домог байсан хэрэг. Эртний шотландчууд байгалийн зүй тогтлоороо алдартай энэ нуурт аварга том үлэг гүрвэл амьдардаг гэж ярьдаг байснаас үндэслээд нэгэн сүйхээтэй эр домог зохиож, аялал жуулчлалын бүс нутаг болгожээ. Энэ нуур өдгөө Шотландад очсон хүн болгон үзэх гэж зорьдог, дэлхийн аялал жуулчлалын ертөнц дахь хамгийн алдартай брэндийн нэг болжээ. Зарим мэдээгээр Лох Несс нуур улсынхаа төсөвт жилдээ хоёр тэрбум гаруй долларын орлого оруулдаг гэнэ. Лох Несс нуурыг тойрсон дуулиан шуугиан, домог ч жилээс жилд улам боловсронгуй болж өргөжин, жуулчдыг дуудсаар байгаа юм.

Хүүхэд багачуудын төдийгүй томчуудын сонирхлыг татдаг “Бөгжний эзэн” “Хоббит” зэрэг киноны зураг авалт хийсэн Шинэ Зеландын өмнөд арлыг зорьдог жуулчдын тоо сүүлийн үед огцом өсчээ. Шинэ Зеландчууд жуулчдыг улам өдөөн шинэ шинэ домог зохиож байна.

Манайд домог зохиох гэж оролдсон нь бараг Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулга болов уу даа. Түүний “Женко тур бюро” гэхэд эхлээд Чингис хааны хөшөө босгосон. Хөшөө босгонгуут жуулчид сонирхоно гэж тооцсон байж магадгүй. Гэвч эхэндээ хөдөө хээр шахуу боссон ганц хөшөөн дээр үссэнээр нь жуулчин ирээгүй. Ур хийцийн хувьд ч тийм сайн байгаагүй. Эцэст нь эрх биш бизнес сэтгэлгээтэй юм болохоор амьтан хүнээс асууж байгаад Цонжин болдогийг Чингис хааны ташуураа орхисон газар болгож домог зохиогоод, охиноороо дэлхийд байхгүй том монгол гутал хийж урлуулав. Дагууд нь XIII зууны байдлыг харуулсан жуулчдад зориулсан бүтээгдэхүүн хийж байна. Жуулчид нэг үеэ бодвол нэмэгдсэн.

Хятадууд бол бодлоготойгоор жуулчдад зориулсан мэдээллийн урсгал бий болгосон. “Шань Сигаас олдсон баримлууд дотроос европ төрхтөн олдлоо”, “Алдарт цагаан хэрмийн үргэлжлэл Монголын хилийн өмнөхнөөс илрэв” гэх мэтээр байнга жуулчдыг татах боломжтой мэдээллүүдийг дэлхий дахинаа цацаж байдаг. Иймэрхүү мэдээлэл сонссон жуулчин болон жуулчлахыг сонирхогч “Яахаараа хятад баримлууд дотор европ төрхтөн байдаг билээ, үзье” гээд очих. 2011, 2012 оны үед биз дээ, Солонгосын нэг дуучин Ганнам стилиэр дэлхийг бараг байлдан дагуулчихсан. Нөгөө Ганнам стиль нь тэр дороо л Солонгосын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болчихож байгаа юм. Ингээд Ганнам стилийн буянд Солонгост жилд 9 сая жуулчин ирдэг байсан бол 2012 онд энэ тоо 50 хувь өсч байв. Эдгээр жуулчдын ихэнх шууд л Ганнам дүүргийг зорьж байсан байгаа юм.

Монголд ямар өгөгдөл байна вэ?

Тэгвэл жуулчдын чихийг дэлдийлгэх монгол домог бидэнд байна уу? Манайд домог зохиох гэж оролдсон нь бараг Ерөнхийлөгч асан “Женко” Х.Баттулга болов уу даа. Түүний “Женко тур бюро” гэхэд эхлээд Чингис хааны хөшөө босгосон. Хөшөө босгонгуут жуулчид сонирхоно гэж тооцсон байж магадгүй. Гэвч эхэндээ хөдөө хээр шахуу боссон ганц хөшөөн дээр хүссэнээр нь жуулчин ирээгүй. Ур хийцийн хувьд ч тийм сайн байгаагүй. Эцэст нь эрх биш бизнес сэтгэлгээтэй юм болохоор амьтан хүнээс асууж байгаад Цонжин болдогийг Чингис хааны ташуураа орхисон газар болгож домог зохиогоод, охиноороо дэлхийд байхгүй том монгол гутал хийж урлуулав. Дагууд нь XIII зууны байдлыг харуулсан жуулчдад зориулсан бүтээгдэхүүн хийж байна. Жуулчид нэг үеэ бодвол нэмэгдсэн. Ер нь тэгээд Улаанбаатар хот орчимд жуулчид, зочдоо дагуулж очдог газар болсон доо. Гадныхан ч багагүй сонирхдог. Болж байна. Домог үүсэх эхлэл.

Цааш нь яах вэ? Уг нь Монголд домог болгож жуулчдыг татаж болох түүхэн хүмүүс, газар нутаг зөндөө бий. Дэлхий дахинаараа мэддэг түүхэн хүн гэвэл “Тэнгэрийн ташуур” Аттила, их эзэн богд Чингис хаан гэх мэтчилэн. Бас түүхэн болон байгалийн дурсгалт газрууд хэдэн зуугаараа байна. Бурхан багшийн цахиур /шүд/, Чингис хааны дурсгалт газрууд, хүн чулууд, буган чулуун хөшөө, хадны сүг зургууд, үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх мэт…

Гандан, Амарбаясгалант, Эрдэнэзуу, Хамарын хийд тэргүүтэй шашин соёлын төв, өвүүд, говь, дэлхийн хамгийн цэнгэг нууруудын нэг Хөвсгөл далай, ховор ан амьтан гээд бүтээгдэхүүн болгож чадах юм бол өгөгдөхүүнүүд нь бий. Шаргалжуут, Аварга тосонгийн рашаан гэхэд өнөө алдарт Чехийн Карлов Вараас хэд дахин илүү эмчилгээ, сувилгааны чанартайг аль социализмын үед гадаадын мэргэжилтнүүд тогтоочихсон гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Энэ бүхнээс сонгож аваад хүний сэтгэлд хоногшихуйц домог зохиож бүтээгдэхүүн бий болгоод, түүндээ тохирсон байгууламжтай, өөрийн гэсэн стандарттай болчихвол жуулчин ирнэ. Аялал жуулчлалын салбар сэргэнэ. Тэр байтугай энэ салбарын орлого эдийн засгийн суурь тулгуур болох ирээдүй бий.  

Хамгийн гол нь манайд одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн алга байна. Өөрөөр хэлбэл Монголд бүтээгдэхүүн болчих өгөгдөхүүнүүд нь байгаад байдаг. Түүнийгээ “чулуу” болгож чадахгүй байна. Мэдлэггүй, мэдээлэлгүй, дээр нь шинэ сэтгэлгээ, санаачилгагүй байна.

Манай жуулчин хүлээн авагчдын бодит байдал өнөөдөр дороо дэвхцэхээс хэтрэхгүй, өөр өөрийн орон зайг бий болгохийн төлөө зүтгэж, биесээ үгүйсгэсэн байдалтай байна гэхэд хилсдэхгүй. Үндсэндээ сүйхээ муутай бол яадгийг манай аялал жуулчлалын салбарын өнөөдрийн байгаа байдал харуулж байна. Компаниуд төрөөс дэмжлэг их хүлээдэг, төр дэмжихгүй байна гэж гомдоллодог байдал ажиглагддаг. Нарийндаа бол төр дэмжих яах вэ, хамгийн гол нь саад хийхгүй бол болох юм шүү дээ. Аялал жуулчлалын компаниуд өөрсдөө гол юмаа хийх ёстой. Өөрсдөө бүтээгдэхүүнээ бий болгож, зөвхөн байгалийн болон түүхэн дурсгалт гэсэн наалдац муутай, бараг зарим нь жуулчдаа залхаадаг ядуухан хөтөлбөр, маршрутаасаа татгалзаж, дэвшил бий болгох цаг иржээ.

Хөвсгөл далайд жуулчдаа аваачаад морь чаргаар явуулдаг. Гэтэл Орост бол гол болгон дээр ийм үзүүлбэр бий. Бүргэдийн баяр л гэнэ. Манай үндэсний баяр биш. Баян-Өлгийгөөс цааших бүх дэлхийн казахууд үүнийг хийдэг. Харин тэмээн поло, сарлагийн баяр бол өөд нь татвал бүтээгдэхүүн болгож болохоор. Онгон дагшин байгальтай энэ тэр гээд манайхан их хөөрцөглөдөг. Жуулчдад байгалиа үзүүлэх гэдэг. Үнэндээ бол нүцгэн байгаль дангаараа аялал жуулчлалын бүтээгдэхүүн биш. Нэг чулуу байлаа гэхэд тэрийг ямар нэгэн учир холбогдлоор нь хүний сонирхол татахуйц болгож байж жуулчлал хөгжинө. Түүнээс бус үзэсгэлэнт байгаль, байгалийн өвөрмөгц тогтоц хаа ч байдаг.

Монгол орон бол дэлхий дээрх хамгийн анхны нүүдэлчин, бас одоо нүүдэлчин ахуйгаа хадгалж буй ганц орон гэж болно. Энэ агуулгаараа цэвэр нүүдэлчин ахуйг газар дээр нь жуулчдад үзүүлэхийн хажуугаар онгон дагшин байгальд аялах гэх мэтээр хослуулбал илүү үр дүнтэй байх магадлалтай. Яг иймэрхүү бүтээгдэхүүн Киргизэд гарсан нь мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Тэнд нүүдэлчдийн соёлоо байгалийн аялал жуулчлалтай хослуулж, ирсэн жуулчдыг нүүдлийн ахуйтай танилцуулахын зэрэгцээ байгальд гэр, майхан, бүр гадаа задгай агаарт амраадаг үйлчилгээ бий болсон, европ зүгийн жуулчид түүнийг нь ихэд сонирхож байгаа юм байна.

Иймэрхүү өвөрмөгц байдлуудыг манай аялал жуулчлалын салбарынхан олж харж, сэтгэлгээний хувьд дэвшил гарган, өвөр хоорондоо өрсөлдөх биш, харин ч хоорондоо уялдаа холбоо бүхий өөр өөрийн бүтээгдэхүүн бий болгож, түүнээ төрөлжүүлсэн аяллын маршруттай болговол энэ салбарын хөгжил зөв голдиролдоо орно.

Аялал жуулчлалын ирээдүйн чиг хандлага

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход цаг хугацаа, шинэ сэтгэлгээ, хөрөнгө хүч шаардлагатай нь үнэн. Тэглээ гээд хойш суугаад байвал аялал жуулчлалын салбар жинхэнэ утгаараа хөгжиж Монголын нүүр царай болж чадахгүй, хавсарга төдийгөөрөө, амиа зогоосон хэв маягтайгаа л үлдэнэ.

Төрөөс энэ салбарын ирээдүйн хөгжлийн төсөөллийг гаргаж байна. Тухайлбал, 2020 оны хавар УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт яялал жуулчлалын салбарыг Улаанбаатар хот орчимд бизнес, соёлын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр тусгасан бол Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт тулгуурлаад зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалын бүс байгуулах, баруун бүсэд адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, говийн бүсэд палентологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг тавьжээ. Мөн аялал жуулчлалыг дагасан үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлнэ хэмээсэн нь бас ч гэж дэвшил.

Гэхдээ төрөөс аялал жуулчлалын талаар ярьж байгаа нь Чингис хааны тухай кино хийж, динозаврын музей бариад жуулчдыг татчих юм шиг. Бодит байдал дээр бол бид Чингисийн тухай кино хийгээд жуулчдыг татна гэдэг өрөөсгөл ойлголт. Динозаврын музейг бол тэр динозаврын өндөг олддог Өмнөговийн Баянзаг, Нэмэгтэд барьбал говь нутгийг давхар үзүүлээд илүү олон жуулчдыг татах магадлалтай.

Ер нь бол орчин үеийн жуулчид уламжлалт тогтсон, хөшүүн хэв маягаа гээж, өөр зүйл хүсдэг болсон гэдгийг хаа хаанаа бодолцох шаардлага бий болжээ. Нэгэнт жуулчдын хандлага ийм болсон тул бид аялал жуулчлалыг хөгжүүлж, үр шимийг нь хүртье гэж байгаа бол тэдний юу хүсээд байгааг хийхээс аргагүй. Эцсийн эцэст жуулчин манай оронд ирээд буцахдаа сэтгэл хангалуун байх ёстой. Энэ сэтгэл хангалуун байдал цаашдын олон олон жуулчныг манай орон руу ирүүлэх үүд хаалга болох юм. Нэг үеэ бодвол жуулчдыг хүлээж авахад нүүр улайхааргүй болох нь. Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын зэрэглэлтэй нисэх буудал барьчихлаа. МИАТ компани өөрийн эзэмшлийн шинэ “Боинг” онгоцууд худалдаж авлаа. Аймгуудыг бүгдийг нь нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбочихлоо. Зочид буудлын бизнес бол манайд хамгийн хурдтай хөгжиж буй бизнесийн нэг. Өөрөөр хэлбэл, жуулчид нисэх онгоцны дараалал хүлээх шаардлагагүй, хөдөө гадаа явлаа гэхэд шороон замаар шороо татуулан манаргадгаа болих, стандарт зочид буудлаар хангалттай үйлчлэх хэмжээнд хүрч байна.

Гадаад хүчин зүйлийн хувьд манай өмнөд хөрш Хятад жуулчин хүлээж авдаг үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаар байрт орж. Судлаачид БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөж байгааг тэмдэглэж байна. Энэ нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай боломж юм. Ер нь манай улсын өмнөд, хойд хоёр хөршийн иргэд ирэх 15 жилд хамгийн их жуулчлах иргэдийн тоонд ороод байгаа бөгөөд бидэнд харин тэднийг өөрийн оронд ирэх сонирхлыг нь татах зүйлээ л бэлдэх, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ яаралтай гаргах үүрэг хариуцлага ногдож байна. Цаашилбал, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар ирэх он жилүүдэд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэх төлөв гарчээ. Учир нь тус бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж, худалдаа арилжаа ихээхэн либералчлагдаж байгаа. Энэ нь жуулчдыг татах таатай үзүүлэлт болжээ.

Ази, Номхон далайн бүс нутагт багтдаг орны хувьд Монгол Улс энэ таатай боломжийг алдах эрхгүй, алдах нь битгий хэл аялал жуулчлалын салбараа өөд нь татаж, жам ёсны хөгжлийн голдиролд нь оруулж авах алтан боломж юм.

Нөгөө талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас хийсэн судалгаанаас үзэхэд 21 дүгээр зуунд аялал жуулчлалын дараах 5 төрөл давамгайлан хөгжих төлөв ажиглагджээ. Үүнд:

  • Адал явдалт жуулчлал /Adventure tourism/
  • Эко жуулчлал /Eco tourism/
  • Тусгай сонирхлын жуулчлал /Special interest tourism/
  • Тойрон аялал /Round trip/
  • Соёл, танин мэдэхүйн жуулчлал /Culture tourism/ багтаж байна. Иймд манай аялал жуулчлалын салбарын цаашдын хандлага, үйл ажиллагаа ч дээрх төрлүүдэд тулгуурласан байх зүй ёсны шаардлага гарч ирж байна.

Ш.Батболд

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419