Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог
Хүний тархи амьдралынхаа эхний 7 жилийн туршид харж мэдэрч байгаа зүйлдээ анализ хийлгүйгээр зөвхөн бичлэг хийж, мэдээлэл цуглуулдаг байна. Энэ нь тухайн хүний ирээдүйд хэн болохыг тодорхойлох маш чухал үе гэсэн үг.
Энэ л үед нь хүүхдийг маш их хайрлаж, халамжилж, хайраар цэнэглэх ёстой юм бна. Энэ үедээ хайрлуулж, эхийн хайр, халуун илчийг мэдэрч чадаагүй хүүхэд бусдыг хайрлах, хүндэтгэх гэдгийг мэдэхгүй нэгэн болж өсдөг байна. Бас эхийн хайрыг гүйцэд мэдэрч чадаагүй улс амьдралын туршид өөрийгөө л хайрлуулах гэж тэмүүлдэг нэгэн болдог гэнэ.
Олон хүн энэ хугацаанд хүүхдэд ямар нэгэн эрдэм, онолын мэдлэг олгох хэрэгтэй гэж хардаг. Харин эцэг эхээ хайрлах сэтгэлгүй, насан өндөр болсон үед нь халамжлах хүсэлгүй эрдэмтэн байх нь хэр зөв юм бол... Иймээс бага хүүхэдтэй болон удахгүй аав ээжүүд болох гэж буй залуустаа хэлэхэд ядаж л өөрсдийн алс ирээдүйг бодоход, хүүхдээ хүн шиг хүн болоосой гэж хүсэж байвал энэ 7 жилд нь, цаашлаад хажуу дэргэдээ байлгах хугацаандаа хайр, хүндлэл гэдгийг хангалттай мэдрүүлж өсгөх нь та нарын үүрэг байж таарах нь.
Харин балчир үрсээ хаяад өнчрүүлж орхиж яваа хүмүүс бол өөрсдөө ч тийм насыг туулсан, бас хүүхдэдээ ч тийм л ирээдүйг бэлдэж программчилж байгаа хэрэг болж таардаг. Өнөө үеийн аймаар хэрэг явдлыг үйлдэгчид, мөн өөрөө сайхан амьдарч байвч бусдыг хүн гэж харж чадахгүй, бусдын амьдралын аз жаргалыг хулгайлагч нар бас л ядруухан балчир насыг туулагсад байх магадлал өндөр юм. Тийм учраас л балчир бурхдынхаа дэргэд мууг үл харуул, муухайг үл сонсго гэдэг нь ирээдүйн сайн цагийг урин дуудаж, билиг ерөөлөөр хамгаалж буй хэрэг ажээ.
Намхайдоржийн Цогтмандах