Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос "Ковид-19" халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу ирэх сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй болно.
Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газраа хандана уу гэж МИАТ ХК-иас мэдээллээ.