Бид яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?

Бид яагаад хуримтлуулах хэрэгтэй вэ?

Хуримтлалтай болж, түүндээ тогтмол мөнгө хийж хэвшээрэй гэсэн үгсийг та олонтаа сонссон байх. Гэхдээ яг юунд зориулж, хичнээн хэмжээний мөнгө хуримтлуулах ёстой вэ гэж хэн нэгэн танаас асууж байсан уу?

Тэгвэл энэ асуултад таны ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ л бүрэн дүүрэн хариулт өгч чадна. Та тэднийг анхааралтай сонсож чадсан цагтаа л яагаад тууштай хуримтлал үүсгэх ёстойгоо ойлгох болно шүү.

Ингээд хэсэгхэн хугацаанд өөрийн зорилго, мөрөөдөлтэйгөө ярилцаж, доорх хэдхэн асуултыг тавиад үзээрэй. Тэд юу гэж хариулах бол?

  • Та ойрын 2-5 жилийн хугацаанд хэн болж, хаана хүрэх зорилго тавьсан бэ?
  • Та өөрийн гэр бүлийн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
  • Таны амьдралдаа хийхийг хамгийн их хүсэж, мөрөөддөг зүйл юу вэ?
  • Танд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гардаг уу? (эмчилгээ, түрээс)

Би өөрийн зорилго, мөрөөдлөөсөө яг ингэж асуусан. Харин тэд юу гэж хариулсан гээч?

  1. Мэргэжилдээ эзэн болж, ажилдаа туршлагажихыг хүсэж байна гэж зорилго маань хариулсан. Бас үргэлж суралцаж, шинэ мэдлэгээр өөрийгөө цэнэглэж, салбартаа  үнэлэгдсэн мэргэжилтэн болно гэж тэр нэмж хэлсэн билээ. Харин мөрөөдөл минь, тэр цагт чи эх орныхоо хөгжилд өөрийнхөө хувь нэмрийг оруулж  чадна гэж урам өгсөн юм. Тиймээс ч би боловсролоо дээшлүүлэхэд зориулж, ХУРИМТЛАЛ үүсгэх ёстойгоо ойлгосон билээ. Боловсролоор овоглосон бас нэгэн ХУРИМТЛАЛ надад бий.

Нэгэн цагт аав ээждээ хөтлүүлээд эрхэлж явсан би яг одоо тэдэн шигээ хүүгээ хөтөлчихөөд зөв хүн болгож өсгөхийн төлөө зорьж явна. Үнэхээр ч аав ээжүүдэдэх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэх асар том үүрэг хариуцлага ногддог билээ.

Алдрай бяцхан үрс маань нүд ирмэхийн зуур өсөж, нэг л мэдэхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бие хүн болно. Тэднийгээ бид улам өөдөө дүүлэн нисэж, өөрийгөө олоход нь туслахын тулд төрөл бүрийн дугуйлан секц, сургалтуудад хамруулах ёстой. Үүнд мэдээж их бага хэмжээгээр санхүүгийн дэмжлэг заавал хэрэг болно. Тиймээс тэднийгээ ирээдүйдээ итгэлтэй, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн хүн болгож өсгөхийн тулд ХУРИМТЛАЛ үүсгэхээр болсон билээ.

  1. Аялал хүнийг илүү сониуч болгож, амьдралын аз жаргал, утга учрыг мэдрүүлдэг гэж би боддог. Бидний мэдэхгүй олон хэлээр ярилцах хүмүүс, олон зуун жил уламжлагдан ирсэн агуу их түүх, соёл, ёс заншил... гээд үнэхээр гайхалтай бас биширмээр мэдрэмжийг аялал л өгч чадна. Үүргэвчээ үүрээд л хэний ч төсөөлөлд буумгүй үзэсгэлэнт байгалиар аялан, хүний гараар бүтсэн гэхэд итгэмээргүй бүтээлүүдийг сонирхон, олон үндэстэн ястны амьдралын хэв маяг, зан заншилтай танилцахаар явахад ХУРИМТЛАЛ л аяллын маань хань болно гэдэгт итгэж байна.  
  2. Шударга, тууштай хөдөлмөрлөж түүнийхээ үр шимээр эрүүл аюулгүй, тав тухтай орчинд гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна гэж зорилго маань надад хэлдэг. Мэдээж аавын голомтоос галаа тусгаарлахын тулд орон сууц худалдан авах, түүнийгээ өөрсдийн хүсэж, мөрөөдөж байснаараа тохижуулах, ам бүл нэмэгдэхийн хирээр автомашинаа томруулах гэх мэт олон шийдвэрийг гэр бүлээрээ гаргадаг. Тиймээс өөрсдийн гараар бүтээх тэр нандин мөчүүдийнхээ төлөө яг одооноос ХУРИМТЛАЛ үүсгээрэй.  
  3. Ирээдүйд бидэнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ямар ч аюулын өмнө бид бэлэн байх учиртай.
  4. цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хэн хүнгүй л амьдралын шинэ хэв маягт суралцаж, цаашид хэрхэн амьдрах вэ гэж өөрөөсөө асууж байгаа биз ээ. Миний хувьд гэнэтийн зүйлийг даван туулахад туслах эрсдэлийн ХУРИМТЛАЛ заавал байх ёстой юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ.  Төрөөс бидэнд үргэлж бэлэн мөнгө өгөхгүй. Хөл хорионы үед бид урьдынх шигээ орлого олж чадахгүй. Тиймээс гэнэтийн эрсдэлд үргэлж бэлэн байхын тулд үргүй зардлаа багасгаж их, бага гэлтгүйгээр тууштай ХУРИМТЛАЛ үүсгэх нь хамгийн зөв гарц юм.

Зорилго мөрөөдөл маань ХУРИМТЛАЛ үүсгэхийн ач холбогдлыг надад ийнхүү сануулсан юм. Харин та ямар мөрөөдөлтэй вэ? Таны зорилго юу вэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.

Мөн банкнууд хуримтлал үүсгэж буй харилцагчдаа дэмжин олон, олон урамшуулалт хөтөлбөр, аяныг хэрэгжүүлдэг болсон байна. Үүний нэг жишээ нь хадгаламжийн дансандаа орлого хийгээд автомашины супер хонжвортой урамшуулалт аянд хамрагдах боломжтой ба хүүхэдтэй хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ирээдүй, боловсрол, хүсэл мөрөөдөлд зориулан хадгаламж нээлгээд давхар БЭЛЭГ авах урамшуулалт хөтөлбөр зарлагджээ.

А. Аагий

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419