No Double Standard хөдөлгөөний санаачлагч Э.Одбаяр, Д.Монголхүү нар хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хоригдоод байгаа.
Иргэн Э.Одбаярын биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж байсан.
Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг дөнгөж сая гаргажээ. Ингэхдээ Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэрээс гарахыг хориглож, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэжээ.