Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1636 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 965 нь Улаанбаатарт, 671 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд болон архаг хууч, хавсарсан оноштой 12 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1638 болов. Нас баралтын шалтгааны дийлэх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 17349 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
- Хөнгөн: 8058
- Хүндэвтэр: 5813
- Хүнд: 2114
- Нэн хүнд: 364 хүн байна.
Гэрийн хяналтад 53095 хүн байна.
Мөн сүүлийн 24 цагт бүх аймагт ковидын халдвар бүртгэгдсэн.