Өсвөр насны охин галт тэргэнд дайруулж, амиа алджээ
Багахангай дүүргийн II хороо, Төмөр замын 510 дугаар километрийн 6 дугаар зуутад хүн галт тэргэнд дайруулж, амь нас нь хохирсон хэрэг өчигдөр гарчээ. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад тус хорооны оршин суугч 15 настай, эмэгтэй Ц гэгч нь Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651 дугаар галт тэргэнд дайрагдаж, нас барсан нь тогтоогджээ.
Урьдчилсан байдлаар талийгаач охин ээжтэйгээ маргалдаж, гэрээсээ гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.