"Хятад улс ДХБ-д элссэнээр хүлээсэн үүргээ биелүүлсэн" гэв
10-р сарын 28-нд буюу өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийж, Дэлхийн Худалдааны Байгууллагын Хятадын худалдааны бодлогын талаар 8 дахь удаагийн хянан хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулжээ.
БНХАУ-ын Худалдааны яамны Дэд сайд, олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шөүвэнь энэ үеэр: "Энэ жил БНХАУ ДХБ-д элссэний 20 жилийн ой тохиож байна. ДХБ-д элсэх үеэрээ Хятад улс тодорхой үүрэг хүлээхийн сацуу түүнийгээ биелүүлэх хуваарийг
ч тогтоосон байсан. Уг хуваарийн дагуу, Хятад улс ДХБ-ын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, амлалтаа бүрэн биелүүллээ. ДХБ-ын хэд хэдэн захирал, ДХБ-ын зонхилох гишүүд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн юм.
Эдгээр нь Нэгдүгээрт, БНХАУ ДХБ-д элссэний дараа улсынхаа хууль тогтоомж, дүрэм журам, бодлогыг тус байгууллагын дүрэмд нийцүүлэн шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулсан,
Хоёрдугаарт, зах зээлийг нээлттэй байлгахын тулд барааны татварыг 9.8 хувь хүртэл бууруулсан,
Гуравдугаарт, ДХБ-ийн дүрэм, журмыг бид дагаж мөрдөн сайн ажиллаж чадсан" гэжээ.