БШУЯ: ЕБС-иуд Сүнсний баярын арга хэмжээ зохион байгуулахгүй
"Халловин" буюу бидний нэрлэж заншсанаар Сүнсний баяр нь манай улсын нийтээр тэмдэглэх баярын тоонд албан ёсоор ордоггүй ч хүүхэд, залуусын дунд түгээмэл тэмдэглэж, арга хэмжээ зохион байгуулах хандлагатай байдаг.
Гэсэн ч БШУЯ-наас үүнийг хориглосон тушаал, шийдвэрүүдийг 2018 оноос хойш гаргаж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг үүрэг болгож байв.
Тиймээс нийтээр тэмдэглэх баяр ёслол биш учраас Халловины баяртай холбогдолтой үйл ажиллагааг ЕБС-иудад зохион байгуулахыг хориглосон тушаал шийдвэрүүд гардаг. Энэ хүрээнд мөн энэ жил тус баяртай холбоотой аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрөхгүй хэмээн БШУЯ-ны албан эх сурвалж мэдээллээ.