Д.Оюун-Эрдэнэ: Иргэдийн шүүмжилж буй "Дабль стандарт"-ийг гаргахгүйн тулд журмаа шинэчил
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарт үүрэг өглөө:
- 11-р сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтарт даалгалаа.
- Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгалаа.
Л.Оюун-Эрдэнэ:
- 11 дүгээр сарын нэгнээс эхлэн бусад орнуудтай хэлэлцээр хийж, хатуу дэглэмтэй тогтворжуулах шаардлагатай байна.
- Иргэдийн шүүмжилж буй "Дабль стандарт"-ийг гаргахгүй байхын тулд Шадар сайд журмаа шинэчил. Орон нутагт стандарт өөр байж болохгүй. Гаргасан журам нь хаана хэрэгжиж байгаа, ямар байгаа нь зөрж байна.
- Нэмэлт тун 50 хувьд хүрвэл Шар түвшин рүү шилжихэд нийгмийн болон эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудынхаа сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй.