УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
2021 оны 10 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.