Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хойд уулзварт "Приус 20" маркийн автомашинтай 44 настай эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ.
Осол өчигдөр орой буюу энэ сарын 26-ны 17:30 цагийн орчимд болсон байна. Жолоочийн согтолтын хэмжээг тодорхойлоход 3.16 хувийн согтолттой гарчээ.
Осол гаргасан жолооч Б, "Машиндаа уучихсан юм аа. Хоёрдугаар эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан юм. Энүүхэн уулзвар гарчихъя гэж бодсон минь буруу боллоо" гэв.