М.Оюунчимэг: Миний санаа өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж буй хариуцлагатай иргэдээ дэмжих байсан
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ковид тусаагүй, хариуцлагатай байсан 2.7 сая иргэнд талархлаа илэрхийлж, дэмжлэг үзүүлье хэмээн өчигдрийн хуралдааны үеэр санал гаргасан.
Гэвч иргэд үүнийг сонссон даруйдаа ард иргэдээ ялгаварлан гадуурхаж байна хэмээн шүүмжлээд авсан. Тэгвэл М.Оюунчимэг гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан санал бодлоо илэрхийлжээ.