III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа

2021-10-26, 10:16 COVID-19 584 0
III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа

Цар тахлын тархалтыг зогсоож, хэвийн амьдралдаа шилжихийн тулд улс орнууд хоёр жил орчмын турш тэмцлээ. Хэдэн сараар үргэлжилсэн хатуу хөл хорио тогтоож, вакцинжуулалтаа хурдасгасан ч халдварыг намжааж чадсангүй. Харин эсрэгээрээ COVID-19 нь олон төрлийн мутацид орон халдварлах чадвар нь нэмэгдсээр байна. Тухайлбал, өмнөх хувилбаруудаасаа халдварлах чадвар 70 хувь өндөр, халдвар авсан тохиолдолд нас барах, хүндрэх магадлал өндөр дельта хувилбар өдгөө дэлхий нийтэд тархаад байна. Яг ийм эгзэгтэй цаг үед COVID-19-ийн эсрэг нэмэлт тундаа хамрагдах нь халдвараас сэргийлэх, хэвийн амьдралдаа хурдан шилжихэд тустайг  анагаах ухааны дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь вакцины хоёр тунгийн дархлаа зургаан сарын дараагаар буурч эхэлдэг тул вакциндаа эрт хамрагдсан иргэд халдвар авах, хүндрэх магадлал  их гэдгийг судлаачид анхаарууллаа.Монгол Улсад тархалт өндөр байгаа ч иргэдийн гуравдугаар тундаа хамрагдах идэвхи сул байна. Тухайлбал, даваа гарагийн байдлаар манай улсад 400 мянга орчим хүн COVID-19 эсрэг вакцины нэмэлт тундаа хамрагджээ.  Тиймээс тархалтыг зогсоож, халдвараас сэргийлэх итгэл найдвар болсон нэмэлт тунгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Хоёр тунгийн дархлаа зургаан сарын дараа буурдаг

 

АНУ тэргүүтэй дэлхийн томоохон гүрнүүд дархлаажуулалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд иргэдээ COVID-19 эсрэг вакцины нэмэлт тунд энэ намраас хамруулахаа өнгөрсөн зун нийтэд зарлаж байлаа. Ийн тус улсын Хүнс, эмийн захиргаа энэ сарын 20-ноос Pfizer болон Moderna вакцины нэмэлт тунд 65 ба түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй 18-аас дээш насныхан болон ажлын газраасаа халдвар авах магадлал өндөртэй 18-64 насны иргэдээ хамрагдахыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ ангилалд багтаагүй 18-аас дээш насныхнаа Johnson & Johnson гэсэн нэг тунт вакцины нэмэлт тунг хийлгэхийг санал болгожээ.

Вакцинжуулалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн Израйль улсад шинэ судалгаагаар Pfizer болон Moderna вакцины халдвараас хамгаалах чадвар хэдэн сарын дараагаас буурч эхэлж байгааг тогтоожээ. Вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж, хамгийн эхэнд хэвийн амьдралдаа шилжсэн Израйль улсад энэ зуны эхээр дельта хувилбар хурдацтай тархсан нь хоёр тун вакцины дархлаажуулалтын чадавхи  суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард вакцинд хамрагдсан хүмүүс дөрөвдүгээр сард вакцинд хамрагдсан хүмүүстэй харьцуулахад халдвар авах нь гурав дахин их байжээ.

Энэ талаар Лернер судалгааны хүрээлэнгийн  доктор Таддеус Стаппенбекийн “мРНХ вакцинууд буюу Pfizer болон Moderna вакцин халдвараас 94 хувь хамгаалж байгаа нь тогтоогдсон. Гэхдээ хамгаалах чадвар нь вакцинжуулалтыг хэрхэн эхлүүлж байгаа нөхцөл байдлаас шалтгаална. Вакцин хэр удаан хугацаанд халдвараас хамгаалдаг болохыг бид одоо ч судалсаар л байна. Израйльд хийсэн судалгаагаар хоёр тун хийлгэсэн зарим хүний дархлаа зургаан сар орчмын дархлаа буурч байна. Зарим хүний дархлааны чадавхи яагаад суларсныг нотлох хангалттай баримт бидэнд алга. Гэхдээ вакцин хийлгэсэн олон хүн дельта хувилбарт өртөж байгааг бид харж байна Дархлаа суларч байгааг хэмжих нь тийм амаргүй. Учир нь дархлаа гэдэг эсрэг биетийн тоогоор хэмжигддэг зүйл биш” гэж ярилаа.

 

сонин mn

 

Нэмэлт тун нь  хүний биед аюулгүй

 

COVID-19 вирус мутацид орж, хувьсан өөрчлөгдөж байгаа нь бидний санааг зовоосон томоохон асуудал болоод байна. Ирэх сард ямар шинэ хувилбар гарч ирж, хүмүүсийг хэрхэн өвчлүүлэх нь тодорхой бус байгаа нь анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн санааг хамгийн ихээр зовоож байна. Гэхдээ Pfizer болон Moderna вакцинууд нь дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэйн бөгөөд гуравдугаар тун нь дархлааг сэргээж байгаа нь хамгийн чухал юм.

Тухайлбал, АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” эмийн компанийн хамтран бүтээсэн COVID-19-ийн эсрэг Pfizer вакцины нэмэлт тун халдварын эсрэг 95.6 хувийн нөлөө үзүүлж байгааг тогтоожээ. Ингэхдээ нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийг гурав дахь тундаа хамрагдаагүй хүмүүстэй харьцуулан судалсан томоохон дүнг пүрэв гарагт танилцууллаа. Дээрх хоёр компани Pfizer вакцины хоёр тундаа эрт хамрагдсан 16 болон түүнээс дээш насны 10 мянган хүнд нэмэлт тун вакцинаа туршжээ. Нэмэлт тунг тариулахад хүний биед аюулгүйн сацуу, халдварлах чадвар өндөртэй дельта хувилбарын эсрэг үйлчилж байгаа нь тогтоогдсон байна.

Бүрэн тун вакциндаа хамрагдаад зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол зайгаа барьж, маскаа зүүж, гараа тогтмол ариутгахаас гадна нэмэлт тундаа хамрагдах нь халдвараас сэргийлэхэд маш чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Бие эрүүл 18 насанд хүрсэн хүн бол хоёрдугаар тундаа хамрагдсанаас зургаан сарын дараа гуравдугаар тун вакциндаа хамрагдах нь зохистой юм байна. Харин хоёрдугаар тунгийн дараа дархлаа сайн тогтоогүй бол 28 хоногийн дараа ч нэмэлт тундаа хамрагдах боломжтой гэж Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид бичжээ. Ихэнх хүмүүсийн тухайд хоёрдугаар тунгаас гурван сарын дараа нэмэлт тундаа хамрагдах нь тохиромжтой.

 

Хоёр өөр вакцин тариулах нь илүү сайн дархлаа тогтооно

 

Дархлаа суларсан үед нэмэлт тунгаа тариулах нь вакцины хамгаалалтыг улам бэхжүүлэх юм. Мөн нэмэлт тундаа өмнөх вакцинаас өөр вакцин тариулах боломжтой төдийгүй нь энэ илүү өндөр дархлаа тогтоож байгааг судлаачид онцоллоо. Тухайлбал, AstraZeneca вакцины хоёр тунтай иргэд гуравдугаар тундаа Pfizer  болон Moderna вакцин тариулах нь ижил AstraZeneca тариулахаас илүү сайн дархлааг бэхжүүлнэ гэж мэдэгдээд байна. Гуравдугаар тундаа өөр вакцин хольж тариулахыг “гетеролог” хэмээн нэрлэдэг аж. Нэмэлт тундаа өмнөх хоёр тунгаас өөр үйлдвэрийн вакцин тариулах нь коронавирусын эсрэг тэмцэх эсрэг биетүүдийн тоог нэмэгдүүлэхийг Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид баталлаа.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал  Рошель Валенски хүйтний улиралд ирж буй үед нэмэлт тундаа хамрагдах нь халдвар хүндрэх эрсдэлээс хамгаална гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр өвөл болохоос өмнө дархлааны түвшингээ нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм. Одоогоор хоёр өөр вакцин тариулсан хүмүүст сөрөг шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419