УБТЗ-ын даргад Оросын талаас орос хүн тавих саналтай байна гэсэн
МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Д.Тогтохсүрэн: Бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт бүлгийн гишүүдийн тоо нэмэгдсэн. Нөхөн сонгууль болоод 62 гишүүнтэй болсон. Э.Батшугар болон Ц.Идэрбат нарыг намын гишүүнээр бүртгэсэн.
Хоёрдугаарт БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцааны асуудал. Үүнийг хаалттай хэлэлцсэн.
Гуравдугаарт төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудал өнгөрсөн долоо хоногт болсон. УБТЗ-ын төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа.
Нэгдүгээрт нь төмөр замуудын асуудал. Хоёрдугаарт УБТЗ-ын даргаар Оросын талаас Орос хүн байна гэдэг шаардлага тавьсан. Бид УБТЗ-ын даргаар тавих ямар нэгэн хүний нэрийг ерөөсөө яриагүй.