УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтад үндэслэн /"Хүчиндэх"/ тогтоол гарган яллагдагчаар татахаар болсон байна.
Цагдаагийн байгууллагаас өмнө нь хоёр ч удаа хэргийг хаах санал гаргасан боловч прокурорын газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хаах саналыг хүлээн аваагүй байна. Дараагийн удаад яллагдагчаар татах санал ирэхэд нь хүлээн авч, тогтоолыг нь нийслэлийн прокрорын газраас хүлээн авч өнгөрсөн долоо хоногт пүрэв гарагт гаргаж, баасан гарагт мөрдөх байгууллагад нь өгсөн гэж УПЕГ-аас мэдээллээ.
Иргэн Б.Сүндэрьяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэх мэдээллийг нийгэмд анх цацсан. Тэрбээр энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, олон нийтэд мэдээлэл хийж байсан юм.
Харин уг асуудалтай холбогдуулан Ц.Анандбазарт намаас нь хариуцлага тооцоод байв. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ц.Анандбазарт ёс зүйн хариуцлага тооцсоноор түүнийг намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан билээ.