“Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн $1.6 тэрбумыг “тэглэх” санал гаргажээ
Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группээс Засгийн газарт хаяглан захидал илгээсэн тухай зарим хэвлэлээр мэдээллээд буй.
Энэхүү захидалдаа “Оюу толгой” ХХК-иас манай Засгийн газрын эзэмшдэг 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал гаргасан аж.
Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Тэрбээр “ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын нэр дээр албан бичиг ирүүлснийг бид өнөөдөр хүлээн авч, танилцлаа. 34 хувьд ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал дурдагдсан нь үнэн. Энэ нь Монголын талд ашигтай эсэхийг сайтар судална” хэмээн ярьжээ.