"Шүлс бол сайтар шүүгдсэн цус юм..."
Шүлсний булчирхайд цус шүүгдэх процессын үед улаан эс нь тэндээ үлдэж шүүгдсэн цэвэр цус цагаан өнгөтэй шүлс болж аманд орж ирдэг.
Учир нь цусны улаан эсүүд аманд биш судсанд хэрэгтэй эд.
Кальци даавар дархлааны тогтолцоог хамгаалагч бодисууд цуснаас шүлс хэлбэртэйгээр ялгардаг учраас хүн бүрийн шүлс харилцан адилгүй байдаг.
Иймээс шүлсний шинжилгээгээр дархлааны тогтолцооны эмгэгтэй эсэхийг илрүүлдэг. Эсвэл тодорхой нэг даавар байгаа эсэхийг мэдэх зохилгоор цусыг шинжилдэг.
Түүнчлэн шүлсний булчирхай тодорхой хэмжээгээр өвчин намдаагч бодис ялгаруулдаг.
2006 онд шүлсэнд агуулагдах “Опиорфин” хэмээх бодис морфиноос ч илүү хүчтэй үйлчлэл үзүүлдгийг тогтоожээ.
Мэдээж энэ бодис маш бага хэмжээгээр ялгадаг бөгөөд энэ нь хүнийг тэр чигээр нь мансууруулдаг гэж ойлгож болохгүй юм.
Опиорфин хүний амны дотоод хэсэг хором тутамд гэмтэж байдгийг илааршуулахад нөлөөтэй. Тэгэхээр шүлсэнд ийм төрлийн бодис байхгүй бол бид амны өвдөлтийн шокоор хорвоогоос одох нь холгүй амьдрах байсан биз …
Жулиа Эндерс - "Гэдэс" номоос